УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирц бүрдэхийг хүлээсээр товлосон хугацаанаасаа нэг цаг гаруйгаар хоцорч эхлэв.
Хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд чөлөөлөгдөх болсон үндэслэлдээ эрүүл мэндийн шалтгаантай холбоотой хэмээн тайлбарласан юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн, одоо харин чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдэх гэж байгаа аж.
Ц.Нямдорж:АТГ-ын дараагийн даргаа хурдан томил
Сэтгэгдэл байхгүй байна