МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг өнгөрсөн сарын 31-ний өдөр баривчилсан байдаг. Тэгвэл түүнийг өчигдөр /2016.04.14/ 18:00 цагт батлан даалтад гаргажээ.
Тодруулбал: МАХН-ын дарга Н.Энхбаярын бие хамгаалагч М.Мөнхөөг ямар хэргээр баривчилсан талаар хуулийн байгууллагынхан албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд зарим эх сурвалж М.Мөнхөөг Г.Шийлэгдамба, Н.Энхбаяр нарын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлсэн.
Харин МАХН-ын удирдлагуудын өгсөн мэдээллээр М.Мөнхөөгөөс мэдүүлэг авах нэрээр баривчилж, улмаар Төв аймгийн хорих ангид саатуулсан гэдэг.
Тэгвэл түүнийг өнөөдрөөс эхлэн гадуур байцаахаар болсон байна.
Мөн үүнээс гадна “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан, АН-ын гишүүн Ж.Равдандоржийг батлан даалтад гаргажээ. Түүнийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан АТГ-аас хорих 461-р ангид саатуулан шалгаж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна