Хэлэлцүүлгийн явцад НӨАТ-ын хууль хэн нэгний бизнес болсон гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүмжлэв.
-Шадар сайд Ц.Оюунбаатар: Өмнө нь бэлтгэж байсан НӨАТ-ын тухай хуулийн төслийг та нар өөрчлөөд тэр хуулийн төслөөс хэсэг, хэсгээр нь тасдаж аваад баталсан. Одоо хэрэгжиж байгаа НӨАТ-ын хуультай санал нийлэхгүй зүйл бий.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхлээд байна. Энэ хууль бол бүх ААН-д 10 хувийн нэмэлт дарамт учруулсан. Эдийн засгийн хямралын үед татварын дарамт үүсгэхгүй гэж амласан Засгийн газар юу бодож байна вэ? МАН-ын 10 гаруй гишүүн нийлээд НӨАТ-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьчихсан байхад буцалтгүй тусламжтай холбоотой хэсгийг нь таслаж аваад оруулаад ирлээ. Өнөөдөр Монголын тулгамдсан асуудал бол төрийн алдаатай бодлогоос үүдсэн ААН-үүдийн хямрал юм. Тиймээс НӨАТ-ын тухай хуульд нийтэд нь гар хүрвэл яасан юм бэ?
-УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:Бид өөрсдөө санхүүгийн хүндрэлтэй атлаа гаднаас ирүүлсэн тусламжийн бараанд НӨАТ-ын татварын хаалт тавьж болохгүй гэж байр сууриа илэрхийллээ.
НӨАТ-ын тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гурван сарын дараа хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
Ингээд хуралдаанд оролцсон дийлэнх гишүүд дэмжсэн тул НӨАТ-ын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Ч.Болор
Сэтгэгдэл байхгүй байна