• Эхлэл
  • Нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулна

Нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулна

2016/04/18

Сонгууль болох дөхөхөөр улс төрчид нам бүлгүүд олны анхаарлын төвд орох зорилготой нийгэм хачин сонин үзэгдэл гаргаж байна. Өнгөрсөн долоо хоногт ихээхэн дуулиантай байсан бол энэ долоо хоног тэд юу хийх гэж байгааг харах үлдэв.

Үүнээс Иргэний Зориг Ногоон Намын Үндэсний хороо энэ амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хурлаа нээж, зарим асуудлаар шийдвэр гаргав.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Хүдэр-Ян Хэнтий аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тул сонгуульт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн түүний оронд залуу улс төрч, санхүүч н.Монсор, намын дэд дарга н.Хүрэлсүх нар өрсөлдөн олонхийн саналаар н.Хүрэлсүх сонгогдсон байна.

ИЗНН 2016 оны сонгуульд хэрхэн оролцох асуудлаар дөрөвдүгээр сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн хуралдахаар тогтжээ.

Өнөөдрийн хувьд буюу дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордний баруун хаалган дээр Хатан туул хөдөлгөөнийхөн Улсын их хурлын даргад шаардах бичиг , нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулах гэнэ.

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна