• Эхлэл
  • АН мөрийн хөтөлбөрөө батлав

АН мөрийн хөтөлбөрөө батлав

2016/04/19

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өчигдөр 23 цаг хүртэл үргэлжлэв.

Тус хурлаар 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам оролцох болоод сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө баталсан байна.

ҮЗХ-ны хурал хойшлогдож хэзээ хуралдахыг  албан ёсоор товлоогүй учир ирц бүрдээгүй байсан бол өчигдөр үндэсний зөвлөлдөх хорооны ирц энэ удаа 98 хувь байсан аж.

Харин өнөөдөр ИЗНН-ынхан хуралдах гэнэ.

Тэд өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд хуралдсан бөгөөд уг намынхан сонгуульд хэрхэн оролцох асуудлаар өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн хуралдахаар тогтжээ.

Мөн МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагаас үргэлжлэх юм байна. Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэх юм. Тус хуралдаанаар өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийш батламжилсан буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга н.Энхтөр, н.Мөнгөншагай нарыг Бага хурлын гишүүн болгожээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна