• Эхлэл
  • Пьетро Грассо Монгол Улсад айлчилна

Пьетро Грассо Монгол Улсад айлчилна

2016/04/20

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” зохион байгуулагдав. Энэ удаагийн мэдээллийн цагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны дөрөвдүгээр сарын 5-8-ны өдрүүдэд Хонгконг хотноо зохион байгуулагдсан Азийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад үндсэн илтгэгчээр оролцсон,

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров энэ оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн,

Монгол Улсын Гадаад харилцааны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

 Монгол Улсын Гадаад хэргийн яам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан болсон, энэ оны дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Софи хотноо Монгол Болгарын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газрын хоорондын комиссийн хуралдаан болсон.

Бүгд Найрамдах  Итали Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо энэ оны дөрөвдүгээр сарын 20-23 дүгээр өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх тухай болон Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгч Петер Маурер Монгол Улсад айлчилсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна