• Эхлэл
  • Арго нарын нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэв

Арго нарын нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэв

2016/04/20

Сонгуулийн хуулийн дагуу сонгуульд оролцох нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 20-нд мөрийн хөтөлбөрөө батлан, дөрөвдүгээр сарын 30-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой. Энэ ёсоор намууд дөрөвдүгээр сарын 20-той уралдан эвсэн эсэхээ шийдэн, мөрийн хөтөлбөрөө яаравчлан батлав. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийг СЕХ-д өгөхөөс өмнө Үндэсний аудитын газарт танилцуулан хууль зөрчсөн эсэхийг хянуулах ёстой.

Тэгвэл өнөөдөр Үндэсний аудитын газарт МАН, АН, болон МАХН, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам, Монгол консерватив нам мөрийн хөтөлбөрөө хүргэж өгсөн гэсэн мэдээлэл байна.

Намуудын зэрэгцээ бие даан нэр дэвшигчид мөн мөрийн хөтөлбөрөө өгөхөөр Үндэсний аудитын газар өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Бие даан нэр дэвшигчид тавдугаар сарын 23-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой ч цөөнгүй бие даагч мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэхээр Үндэсний аудитын газар өнөөдөр иржээ.

Олны танилаас дуучин Нара, “их багш” Арго нар лав өнөөдөр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгсөн байна. Хэлсэн үг, үйлдлээрээ олныг гайхашруулж байдаг 23 хэл мэддэг гэгддэг Арго мөн л энд шуугиан тарин, чанга чанга хашгиран хэн нэгнийг шүүмжилж, зарим хүн согтуу байгаа юм болов уу гэж гайхаширтал догшин байсан гэнэ. Харин дуучин Нара л лав нэлээд ажил хэрэгч, даруухан хувцасласан зургаа “За мөрийн хөтөлбөрөө өгчихлөө, битүүхэн догдолдог юм байна” гэсэн тайлбартайгаар цахим хуудастаа тавьсан байна.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Дэмжигч
    УИХ д биеэ үнлэгч дутсан юм бна шүү дээ
    2016 оны 04 сарын 22
  • Zochin
    Hahaha Tsagaa bitgii demii urtsgee.Ta narig songohgui dee
    2016 оны 04 сарын 21
  • ЗОЧИН
    хэ хэ тэнэг авгай гарна гэж зүүдлээд л
    2016 оны 04 сарын 21
  • z
    Za za bolj de olon jil hedhen hvmvvs l idej uulaa odo neg uur hvmvvs gargaj vzeyee
    2016 оны 04 сарын 20
  • Зочин
    өөр хэн хэн бие дааж байна гэнэ?
    2016 оны 04 сарын 20