• Эхлэл
  • Р.Чингис хийгээд Д.Дорлигжав

Р.Чингис хийгээд Д.Дорлигжав

2016/04/21

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн гэсэн мэдээлэл дэгдэв. УИХ-аар АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлснөөс ердөө л зургаан хоногийн дараа дэгдсэн энэ мэдээлэл “Цагдаа, прокурор, АТГ-д ямар дажин дэгдэв” гэсэн хардлагыг төрүүлж амжив.

Угаасаа ч ЦЕГ-ын даргын томилгоо гэдэг том асуудлын “гэрч” байдаг болсон, Монголын нийгэмд.

Харин энэ талаарх мэдээллийг Засгийн газрын болоод Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн албад үгүйсгэв.

Гэвч “хэргийн эзэн” Хууль зүйн сайд Д.Дорлигжав 

талаар бид мэдээлсэн. Энэ мэдээллийг Засгийн газрын хэвлэлийн алба болон Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллтийн төвөөс үгүйсгэсэн билээ.

- Би энэ асуудлыг Ерөнхий сайдад тавьсан нь үнэн гэж “Ийгл Ньюс” телевизээр шууд мэдэгдэв. Тэрээр ийн хүсэлт гаргасан шалтгаанаа

-Батлагдсан дүрэм журмаа зөрчиж шийдвэр гаргадаг. Нийгмийн сэтгэлзүйг сайн ойлгохгүй, байдлыг хурцатгасан байдлаар ажиллаж, хариуцсан яамандаа тухайн үед нь мэдээлэл өгдөггүй. Энэ мэт удирдлагын шинж чанартай асуудал гараад байгаа гэж тайлбарлажээ. Гэхдээ Ерөнхий сайдад энэ асуудлыг би биечлэн тавьсан учраас хэвлэл мэдээллийнхэн энэ талаар мэдээгүй байж магадгүй” гэж тайлбарлаад  

-Үүнийг ажлын хариуцлага эсвэл ямар нэг улс төрийн шалтгаантай холбоотой гэж ойлгох уу?

-Улс төрийн шалтгаан бараг байхгүй дээ гэж хариулсан нь нэгийг өгүүлэх шиг.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА ЧИНГИС ГЭЖ ХЭН БЭ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч түүнийг Нэр бүхий хоёр компанид санхүүгийн шалгалт хийхдээ Цагдаагийн тусгай хүчний ашигласан хуулийг ноцтой зөрчин, улс төрийн зорилгоор ажиллаж байгаа учраас албан тушаалаа өгөх ёстой гэж мэдэгдэж байсан.

Түүнийг Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил Цагдаагийн ерөнхий газрын даргад зүтгүүлж, 2012 онд ЦЕГ-ын дэд даргаар томилж байсан. Ц.Мөнх-Оргилын хуурай дүү гэгддэг. Мөн MCS компанийн удирдлагуудтай холбоотой гэсэн яриа байдаг юм байна.

Тэрбээр Замын цагдаагийн газар олон жил ажилласан хурандаа Рэнцэндоржийн хүү. ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгсөөд 1989 оноос Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2004 онд АНУ-д Колорадогийн их сургууль төгсч ирээд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар томилогдож ажилласан.

Р.Чингис барилгын салбарт ажилладаг “Мегаментал” компанид 15.75 хувь эзэмшдэг. 15750 хувьцаатай. Мөн “Хийморьлог шонхор компанийн 11 хувийг эзэмшдэг юм байна. Түүний нэг жилийн орлого 107 сая 375 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 117 сая 164 мянган төгрөг  Хоёр орон сууц, нэг обьекттой. Тэдгээр нь 879 сая 920 мянган төгрөгөөр үнэлэгддэг. “Lexsus”, “GX450” маркийн хоёр автомашинаа 140 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэднийх 149 метр.кв болон 3.6 га газар эзэмшдэг. 63 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн мэдээлэл байна.

Юутай ч ЦЕГ-ын даргыг өөрчлөх яриа ийн Хууль зүйн сайдынх нь үгээр баталгаажиж байна. Олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх алхам хийсэн гэдэг нь Х.Баттулгыг баривчилна гэсэн дуулианыг дэврээсэн Баянгол рестораны оффист хийсэн нэгжлэгийг хэлж байгаа хэрэг болов уу. Өмнө нь ч гэсэн Х.Баттулгын туслах бүсгүйг баривчилсан гэсэн асуудлаар ЦЕГ болон Хууль зүй сайдад буруу мэдээлэл өгсөн гэсэн асуудал дэгдээж байсан билээ. 

А.АМАР

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Цагдаа Х.Баттулгад эрүү үүсгэж гишүүнээс яаралтай түдгэлзүүлж луйварын мөнгөө нуусан газрыг нь илрүүлэх хэрэгтэй.
    2016 оны 04 сарын 26
  • Зочин
    ЦАГДААГ ХУВИЙН КОМСПАНИЙ ӨМГӨӨЛӨГЧ БОЛГОСОН ЧИНГИСЫГ НЭН ЯАРАЛТАЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
    2016 оны 04 сарын 26
  • Зочин
    msc-Н ТӨЛӨӨНИЙ ХҮН ЧИНГИСЫГ ХАЛАХ ТӨДИЙГҮЙ ШОРОНД ХИЙ
    2016 оны 04 сарын 26
  • Зочин
    До Же Зико нар диилдэхгуй байх аа ? Эдгээр луйварчдыг узэн ядаж бна ? Монголд шударга ес гэж алга Нам нэртэй хэдэн луйварчид дуусгаж бна ? Дорлигжав их ярвагар болсон бна лээ
    2016 оны 04 сарын 26
  • Зочин
    Монгол ажил хиих нь хэцуу ? Ухаантай зов байх буур зовлон ? Иим нохцлииг улс тор нь бии болгов ? Хулгайч луйварчидад их тавтай орон болжээ . Еронхиилогч еронхии сайд , цагдаа шуух , авилгатай тэмцэх газар нь ажилаа хиих нь бур хундрэлтэй ? Тэднии эсрэг монгол улсаас их монготэй хулгайчдын арми зогсож байхад яахав ? Их мундаг охиуудуудтай 5сая $ 5 сая€ дансуудтай ? Хуу нар нар нь бур мундаг байх даа Салсан авгай нар бур их гэсэн уу ,
    2016 оны 04 сарын 26
  • irgen
    Uugaasaa chingis biznessman bolohoos tsagdaa hvn bish shvv dee.Anhnaasaa dargaar tabihn tom aldaa baisan.tsagdaagiin olon hvni amidralaar togloj bga hvn de.udahgvi nvgel nvdeer gegcheer b olno doo
    2016 оны 04 сарын 26
  • harhun
    hmm.bayan yumoo
    2016 оны 04 сарын 25
  • zochin
    Ugaasaa naad chingisee shalgaach chadahgui bj
    2016 оны 04 сарын 25
  • zochin
    Ymar bayn tsagdaa ve tsagdaagiin tsalingaar yaj ch sain ajlaad tiim unetei mashin avch chadahgui dee shagnal avlaa gehed 10000 togrognoos tatvariig ni avaad 8000 togrog ogdog baiguullaga shuu dee
    2016 оны 04 сарын 25
  • бат
    Хулгайч Баттулга төрийг дарамталдаг болжээ Дорлигжав ч адилхан дугуйдаа
    2016 оны 04 сарын 25
  • Зочин
    Баттулгын энэ их дээрэмдсэн мөнгө чинь ард түмэн бидний мөнгө шүүдээ, Ойлгооч та минээ, 2017 оноос төлөх өрний нэг хэсэг шүүдээ, Баттулгийг өмөөрч байгаа хүмүүс цуг идэж уусан юмуу, Ямар аймаар нүгэл хийдэг хүмүүс вээ, Үйлийн үр үр хүүхдэд нь ирдэг гэдгийг Дорлигжав амьдарлаараа харуулсан шүүдээ, гэтэл хашрахгүй дахиад л өнөөх дээрэмчнээ хамгаалаад байдаг мөн ч том зүрх зоригоо,
    2016 оны 04 сарын 24
  • Зочин
    mongol tsagdaa neg muu barilgiin hujaagaas irgenee hamgaalj chaddagui shuu dee neg muu solongos mongold tomrood l yavj baidag tsagdaa nar irgedee daramtlahaas uur yu hiij baina iim baihad ter chinges geech ogtsorvol taarah bish uu
    2016 оны 04 сарын 24
  • зочин
    Эрхэм гишүүний халдашгүй рэх гээд яриад байх. Ажлын байрны халдашгүй байдал гэдэгт Төрийн ордонд хамаарна. Гишүүн болохоор нэрээ дэвшүүлэхдээ аливаа албан тушаал, хувийн хэвшлийн удирдах ажлаасаа татглаздаг биш билүү. Өөрийн шууд удирдлагын бус болсон 4 жилийн өмнөх компанид нь шалгалт хийхэд бөөн ”сенсаци” гаргаж, нөгөө талаар хэдэн гишүүд мөн тэнд юу хийж, юу яарьж байсныг саналдаа. Энэ шал утгаггүй юм. Сүүлдээ эмч нар цалингаа 3 сая төгрөг болго тэгвэл бүрэн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэх шиг. Миний мэдэхээр цагдаа нар байнга илүү цагаар ажиллаж бусдаас гаргасан алдаанас болж цалингаа 10-15 хувь хасуулдаг ч хууль сахиулах гэж өдөрт 12-16 цаг байнга л ажиллаж байна. Ингэж ажиллаж байгаа хүмүүсийг хууль санаачилдаг, баталдаг хэдэн гишүүд PR болгож ашиглан нэр хүндээ өсгөх оролдлого хийж байх гэж. Шалгахад асуудалгүй бол шууд шалгуулна л биз. Баттулагыг баривчлах энэ тэр гэж тархи угаагаад. УИХ-аас зөвшөөрөл авч байж шийдэгддэг асуудал шүү дээ.
    2016 оны 04 сарын 24
  • Зочин
    Цагдаа төрийн хуулийг хэрэгжүүлэхээр ажилладаг. Тэр өдөр ирсэн иргэд хэнийг төлөөлж байсан бэ, тийм хууль монголд байгаа юу, ийм байдлийг бий болгосон хүнд ямар хариуцлага ярих вэ, хуулиас дээгүүр иргэн, төрийн түшээ байж болох уу
    2016 оны 04 сарын 24
  • battulga ichig
    Battulga ichij ueech . Haa baina eh oron geed baisan shal hudlaaa
    2016 оны 04 сарын 23
  • Зочин
    ХАМГИЙН ГОЛ НЬ НҮҮРСЧИДИЙН ЗАХИАЛГААР АЖЖЛАА ХИЙХ ЮМ ДААА ЭНЭ ДУРАК . ЦААДУУЛ НЬ ИРГЭД ЦАГДАА ХОЁРЫГ АЛАЛЦУУЛАХАА ДӨХЛӨӨ Ш ДЭЭЭ
    2016 оны 04 сарын 22
  • зочин
    Ажлаа хийж байгаа хүнийг буруутгадаг нийгэм болсон юм уу гэж жирийн иргэн бид гайхаж байна. жирийн иргэнийг бол яаж ч болдог улс төрийн нэгэн бол түүнийг хамгаалдаг хуультай болсон бол Монголчууд бид жирийн иргэн бид төрдөө итгэх итгэл алдарч байна. Шударга байцгаая л даа. Нөлөөтэй баян болоогүй дийлэнхи иргэдмйнхээ амар амгаланг ингэж битгий алдагдуулаачээ.
    2016 оны 04 сарын 22