Найруулагч А.Батбаатар, “Sky Pyramid” studio-н бүтээл “Зангараг” МУСК ОХУ-ын нийслэл Москва хотод энэ сарын 20-24-нд болох Олон Улсын “Detektive FEST” кино фестивальд шилэгдэн хоёр номинацид өрсөлдхөөр болсон тухай өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл “Зангараг” МУСК “Detektive FEST” кино фестивалийн шилдэг кино номинацийн эзэн болжээ.
Энэ тухайгаа тус киноны найруулагч А.Батбаатар өөрийн цахим хуудаснаа “Зангараг” МУСК-ны уран бүтээлчиддээ хандан энэ шагнал бол бид бүгдийн шагнал хэмээсэн байна. Ингээд түүний цахим хуудаснаа нийтэлсэн мэдээллийг хүргэе.
“Зангараг” МУСК ОХУ-ын нийслэл Москва хотод болж буй Олон Улсын “Detektive FEST” кино фестивальд 57 орны 442 бүтээлээс 35-д шалгарч 35 аасаа шилдэг кино номинацийн эзэн болсон байна. Ийн Монгол Улсын кино урлаг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг "Зангараг" МУСК харуулж чадлаа.
Тус киноны уран бүтээлчдэд манай редакцын зүгээс баяр хүргэж байна.
Ч.Гэрэл
“Зангараг” уран сайхны кино “Detektive FEST” кино фестивальд
Сэтгэгдэл байхгүй байна