• Эхлэл
  • Р.Эрдэнэбүрэн батлан даалтад гарчээ

Р.Эрдэнэбүрэн батлан даалтад гарчээ

2016/04/22

Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдаад байсан УИХ-ын гишүүн, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн өнгөрөгч пүрэв гаригт суллагджээ.

Түүнийг  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, энэ сарын 1-ний өдөр Төв аймгийн цагдан хорих төвд саатуулаад байсан юм.

Гэвч түүнийг сэжигтнээр цагдан хорьсон 14 хоногийн хуулийн хугацаа өнгөрөгч долоо хоногт дууссан тул шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байна.

Р.Эрдэнбүрэн 2012 оны сонгуулийн дараачаас Шинэчлэлийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-д нэр дэвшихээр ажлаа хүлээлгэн өгж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөхөөр ажиллах болсон юм.

Тэр ирэх сонгуулиар өөрийн төрсөн нутаг Дундговь аймгаас УИХ-д нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байсан ч түүнийг АТГ-аас баривчлан саатуулсны дараа АН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг тус аймгаас дахин нэр дэвшүүлэхээр болсон байна.

Б.Заяа

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Naran
    Turkuudtei niilj ulsiin mongo zavshaniig ATG inxan sain shalgana biz de!!
    2016 оны 04 сарын 24
  • Зочин
    AN-iihan neeree nohoi shig l bie bienee hemleh yumaa iim humuust tegeed itgej buten 4 jilee barj baidag bid ch bas teneg humuus yumoo
    2016 оны 04 сарын 23
  • Зочин
    ЗИ-ГИЙН ЗАХИАЛГААР ШОНХОРЫН ХҮНД СУУДАЛ БЭЛДЭХИЙН ТУЛД ҮҮНИЙГ ХИЙСЭН ГЭНЭ
    2016 оны 04 сарын 22