• Эхлэл
  • Жүжигчин Ц.Алдармаа эргэн ирлээ

Жүжигчин Ц.Алдармаа эргэн ирлээ

2016/04/23

Тэртээ 18 жилийн өмнө “Ядуугийн зовлон” кино дэлгэцнээ гарч үзэгчдийг байлдан дагуулж байсан билээ. Тухайн үедээ Монголын орчин цагийн аймшгийн кино хэмээн нэрлэж байсан. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги буюу “Ядуугийн зовлон2” аймшгийн кино өчигдөр /2016.04.22/ нээлтээ хийлээ. Тус киноны найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан бол киноны гол дүрд жүжигчин Ц.Алдармаа, Д.Хүрэлхүү, Ц.Цэрэнболд, А.Адилцэцэг нар тогложээ. Эдгээр жүжигчдээс Ж.Алдармаа үзэгчдийн анхаарлыг их татаж байсан бөгөөд түүний кино урлагт эргэн ирсэнд үзэгчид ихээхэн таатай хандаж байв.

Ингээд жүжигчин Ц.Алдармаагийн кино урлагт эргэн ирсэн сэтгэгдэлийг хуваалцъя.

Тэрээр “Ядуугийн зовлон 2” кинонд тоглосон сэтгэгдэл маш өндөр байгаа. Киногоо үзэж амжаагүй, одоо ингээд үзэгчидтэйгээ үзэх гэж байна.

Манай киноны багийнхан маш чадварлаг залуу уран бүтээлчид цугласан, бүгд нэгэн сэтгэл зүрхтэй сайн ажилласан.

Миний хувьд энэ кино нь дээр Гэрэлт гэх эмэгтэйн дүрд тоглосон.

Аймшигийн кинонд анх удаагаа тоглож байхад тийм аймшигтай зүйл байсангүй. Харин хөгжилтэй зүйл их байсан байх” гэв.

 

Тус киноны найруулагч Ц.Хүсэлбаатар “Ядуугийн зовлон 2” киноны хувьд нэгдүгээр ангиас хойш үзэгчдийн дунд хүлээлт үүссэн байх гэж бодож байна.

Хүний хэрэггүй шунал, идээд барахгүй хөрөнгө цуглуулсан атал \шунал нь хандаггүй хүмүүс байдаг.

Тэгэхээр их шунал эргээд балаг дагуулдаг гэдгийг харуулахыг зорьсон бөгөөд иймээс хүмүүс амьддаа бие биенээ хайрлая  гэх үгийг энэ киноны гол утга юм.

Киноны өрнөл Хүдэр сэтгэцийн эмнэлэгээс оргож байгаагаар эхлэнэ дээ” хэмээв.

 

Жүжигчин Д.Хүрэлхүү буюу “Ядуугийн зовлон” киноны гол дүр Хүдэр “Киноны хоёругаар анги өнөөдөр нээлтээ хийж байна сэтгэгдэл их өндөр байна.

Киноны нэгдүгээр анги 18 жилийн өмнө гар байсан. Харин киноны хоёрдугаар анги өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж байгаа гол санааг хэлэхийг зорьсон.

Хүний амьдрал гэдэг бол эд хөрөнгө, мөнгө төгрөг биш гэдэг санааг энэ кинонд нилээн тод томруунаар харуулсан.

Хэлэх санаа маань амжилтай биеллээ гэж бодож байна” гэлээ.

Ч.Гэрэл

 

Гэрэл зургийг С.Дөлгөөн

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Иргэн
    Сайхан бусгуй шуу. Алдармаа. Ажил, амьдралд нь амжилт хусье.
    2016 оны 04 сарын 28
  • Алдармаа
    хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлагаа хүлээсэн хүн ичих шаардлагагүй дахиж л тийм алдаа гаргалгүй амьдрах хэрэгтэй шд
    2016 оны 04 сарын 25
  • Зочин
    Amidrald yu ch tohioldoj blno emegtei hvn hatan uhaantai bh heregtei negent blood ungursun zviliig bodolgvi urlagtaa tom amjilt gargaarai
    2016 оны 04 сарын 25