УИХ-аас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталсан бөгөөд хуулийн 61.1-т “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний бүртгэл, мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд үндэслэн улсын бүртгэлийн ауудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн үйлдэнэ”,
61.20-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуульд нийцүүлэн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журмыг батлан мөрдүүлнэ” гэж заасны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны А/187 дугаар тушаалаар “Сонгогчийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих журам” батлагдаж, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн сангийн 1631 дугаарт бүртгэгдлээ.
Энэхүү журмын ач холбогдол нь улсын бүртгэл статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний төв, орон нутаг дахь салбар нэгжийн ажилтан, албан хаагч, итгэмжлэгдсэн ажилтнуудын сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг тодорхой болгохоос гадна сонгуулийн эрх бүхий иргэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах, түүнтэй холбогдох гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэргээр иргэний сонгох эрхийг хангах юм.
Уг журмаар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, нягтлан шалгаж, давхардлыг арилгах, сонгуулийн эрх бүхий иргэний улсын бүртгэлтэй холбогдсон өөрчлөлтийг тусгах, сонгогч шилжих, санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбараас иргэний мэдээллийг тулгах болон зэрэг харилцааг зохицуулсан.
Сэтгэгдэл байхгүй байна