• Эхлэл
  • Цэцийн шийдвэр шуудрах нь ээ

Цэцийн шийдвэр шуудрах нь ээ

2016/04/25

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт гарсан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр сонгууль дөхсөн улстөрчдийн хувьд хамгийн том асуудал болоод байгаа.

Сонгуулийг пропорциниал мажоритари холимог бус буюу шууд тойргуудаас гишүүдээ сонгох буюу намын жагсаалтыг үгүй болгох энэхүү шийдвэр зүйтэй гэж үзэх нь ч байгаа.

2012 оны сонгуулиар намын жагсаалтаар сонгогдсон зарим гишүүдийг “жагсаалтын гай” гэж хүртэл нэрлээд байгаа болохоор.

Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ хүлээж авах уу гэсэн асуулт дэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдрийн хувь УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэцийн ээлжит дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн талаараар мэдээлэв. 

Ийн асуудал болгоныг сөрж зогсож байдаг МАН-ынхан Цэцийн шийдвэрийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байгааг асуудал үндсэндээ шйидэгдсэн гэж үзэж болохоор. Эсэргүүцэж байгаа асуудлаа ирц бүрдүүлэхгүй бойкотлож чаддаг улс шүү дээ, тэд. Ардчилсан намынхан ч энэхүү шийдвэрийг хүлээж авна гэсэн таамаглал байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Хэрвээ УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол Цэц дунд суудлаа хуралдуулна. Дунд суудлын хуралдааны шийдвэрийг мөн л УИХ хүлээн авахгүй бол Их суудал хуралдуулна гэх мэт асуудал бий. Ингэсээр УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлж ч магадгүй гэсэн тайлбар байсан юм.

Ингэж асуудал сунжрах юм бол сонгуулийг хойшлуулах тухай асуудал ч дэгдэж магадгүй гэсэн таамаг бий. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь сонгуулийг хойшлуулах шалтгаан болохгүй гэсэн байна.

Мөн тэрээр УИХ-ын сонгуулийг тойргоор явуулсан тохиолдолд намын жагсаалт дахь 25 мандатыг одоогийн 26 тойрогт хуваарилах нь зүйтэй гэж үзэ байгаа 28 мандатаас хөдөө орон нутагт 20-ийг, нийслэлд 8-ыг нь хуваарилан явуулж болно гэж МАН-ын бүлэг үзсэн гэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Ийн тоон дээрээ хүртэл тохиролцсоныг бодоход Цэцийн шийдвэр ногоон гэрлээр батлагдах магадлалтай байж болох юм. Мөн түүнээс гадна нэр дэвшигчид маш их мөнгө, зардал гаргаж байж л сонгогдох магадлалтай байдаг томсгосон тойргийг өөрчилж жижигсгэсэн 76 тойрогт сонгуулиа явуулья гэсэн санал ч бас байгаа гэнэ.

А.Туяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа Ганхуяг гуай. Манай сайт тантай хамтарч ажиллахдаа таатай байх болно
    2016 оны 04 сарын 27
  • Д.Ганхуяг 99116570
    Тэнэг хүн тэг дундуур нь гэж үг бий. Хаа очиж ЦЭЦ зөв шийдвэр гаргажээ. Гэхдээ ухаантай даа биш. Энэ тогтолцоо бол буруу. Гэхдээ ингэхгүй бол Үндсэн хууль зөрчих гээд байна шүү дээ. Зөв болгохын тулд үндсэн хуулиа л өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Өөр арга байхгүй.
    2016 оны 04 сарын 27