• Эхлэл
  • Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг шалгана

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг шалгана

2016/04/27

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, маягт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан  бичгээр өгсөн ажлын зөвлөмж, чиглэлийг  чанд мөрдөх, тэдгээрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв.

Түүнчлэн аймаг, нийслэлийн сонгууль нь богино хугацаанд болох тул  түүнийг хуулийн дагуу шаргуу зохион байгуулахад анхаарахын сацуу сонгуулийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид идэвхтэй, хариуцлагатай, хуулийн зүйл, заалт нэг бүрийг хэрэгжүүлэх талаар нэгдмэл ойлголттой байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ..

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, чиглэлийг нарийвчлан гаргах, зарим аймаг мандатын тоогоо тогтоогоогүй байгаад анхаарах, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсдад зориулан сургалт зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой  мэдээллийг шалгах, хүргүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв.

Цахим хуралд Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын дэд дарга Д.Энхцэцэг болон  албаны бусад хүмүүс оролцсон байна.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна