Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 13416 малчин 50 тэрбум 931.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн эцсийн байдлаар 12981 малчинд 49 тэрбум 410.4 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.
Үүнээс гадна энэ сарын 26-ны өдрийн байдлаар банкууд 4647 иргэний 286.8 тэрбум төгрөгийн зээлийнхүсэлтийг хүлээн авч, 1260 иргэний 5 хувийн хүүтэй 59.3 тэрбум төгрөгийн, 2609 иргэний 8 хувийн хүүтэй 174.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 607 зээлдэгчийн 24.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 5 хувьд шилжүүлээд байна.
Сэтгэгдэл байхгүй байна