• Эхлэл
  • Путин Хятадад айлчилна

Путин Хятадад айлчилна

2016/04/29

Хятадын Гадаад Хэргийн сайд Ван И Оросын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровтой хамтран хийсэн хэвлэлийн хурал дээр хоёр улс эрчим хүч, инноваци болон үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах болно гэж мэдэгджээ. Мөн Солонгосын хойгийн асуудлаар зургаан талт хэлэлцээрийг сэргээхэд шаардлагатай бүх нөхцлийг хангахыг уриалж байгаа юм. “Аюулгүй байдлыг хангах бүх асуудлуудыг олон талыг оролцоог хангаж, зургаан талд хэлэлцээрийн хүрээнд шийдэх боломжтой. Тийм учраас бид шаардлагатай бүх нөхцлийг хангахын төлөө ажиллана” гэж Сергей Лавров хэлсэн байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх 6-р сард Хятадад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөсөн гэж Оросын Гадаад Хэргийн сайд мэдээлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна