• Эхлэл
  • МҮАН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжинэ гэв

МҮАН сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжинэ гэв

2016/04/29

2016 оны УИХ-ын сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл бий. Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-тай нэгдэж “Шударга ёс эвсэл” нэрийн дор оролцсон Монголын Үндэсний Ардчилсан нам (МҮАН) энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцохгүйгээр Ардчилсан намыг дэмжиж ажиллахаар шийдвэрлэжээ.

Энэ тухай тус намын дарга М.Энхсайхан өнөөдөр өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн мэдэгджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна