• Эхлэл
  • Дуучин Э.Болор-Уянгын цомгийн баяр баасан гаригт болно

Дуучин Э.Болор-Уянгын цомгийн баяр баасан гаригт болно

2016/05/02

Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дуунуудыг дуулан олонд танигдсан Э.Болор-Уянга хэмээх бүсгүйг даруухан төрхтэй, эвлэгхэн хоолойтой хэмээн хүмүүс ам сайтай байдаг.

Тэрээр “Энэ миний огторгуйд” хэмээх гуравдахь цомгоо гаргасан бөгөөд цомгийнхоо баярыг энэ сарын 6-нд буюу баасан гаригт хийхээр болсон тухайгаа мэдээллээ.

Цомгийн баярын тухай мэдээлэл өгөхөөр дуу зохиогч Б.Долгион, дуучин Б.Ангирмаа, дуучин Б.Сарантуяа болон дуучин Э.Болор-Уянга нар “Ivy” рестораннд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хурлыг нээж дуучин Б.Сарантуяа үг хэлсэн бөгөөд дуучин Э.Болор-Уянга гурав дахь шинэ цомгийн баяраа үе үеийн уран бүтээлчид, фэнүүдтэйгээ хамт хийхээр болсон тухайгаа энэ үеэр хэлэв.

Дуучин бүсгүйн хувьд эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж “Дурсъя, дуулъя” нэртэй цомгоо гаргаж байсан төдийгүй олон дууг нь дуулж, ард түмнийхээ дунд “амьдруулж” байсан нэгэн. Тэрбээр “Чамайгаа оллоо”, “Учралын эгшиг” зэрэг дууг нь шинэчлэн дуулсан.

Тэгвэл гуравдахь “Энэ миний огторгуйд” нэртэй цомогтоо өөрийн цоо шинэ урьд өмнө дуулагдаж цацагдаж байгаагүй дуунуудаас гадна анхны цомгийн зарим уран бүтээлүүдээ шинэчилсэн найруулгатайгаар оруулснаараа ихээхэн онцлогтой аж.

Мөн өөрөө “Сэтгэлийн толь” нэртэй дуугаа зохиосон байна. Цомгийн баярын нээлтэнд дуучин МУГЖ Б.Сарантуяа, ая зохиогч продюсер Б.Ангирмаа, “Шар айраг” хамтлагийнхан оролцож ая дууны мэндчилгээ хүргэхээс гадна нэгэн үеийн уран бүтээлчид нь баярт уригдан ирэх ажээ.

Мөн тус рестораныхан цомгийн баярын үеэр бэлэг барих гэж байгаа тухай дуучин маань дурьдлаа.

Дахин сануулахад цомгийн нээлт энэ сарын 6-нд “Ivy Restaurant” болох юм байна.

Э.Болор-Уянгын хар хүний  нууц! 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна