Хаврын өдрүүдэд хачин сонин гэмээр үйл явдлууд болж байгааг яалт ч үгүй сонгуулийн жилтэй холбон тайлбарлаж болохоор. Харин сонгуультай холоогүй нэгэн сонин явдал болсон нь хэн нь мэдэгдэхгүй залуус гудамжаар мөнгө цацсан гайхам гэмээр үйлдэл байлаа
Тодруулбал: Өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гаригт машины цонхоор 10.000 болон 20.000-тын дэвсгэрт цацсан мэдээ сошиалаар түгсэн. Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо, мөн Улаанбаатар их дэлгүүрийн орчим хар өнгийн Жи класс машинтай 00-06 УНК улсын дугаартай машинд сууж явсан залуус арав, хорин мянгатын дэвсгэртүүдийг тараасан юм байх. Мөнгө тараасан гэхээр л хэн хүнгүй сонгуультай л холбоотой гэх бодол төрж байгаа биз. Бүр АН-ын эсрэг сурталчилгаа хийсэн хэмээгдэж байгаа жүжигчин Амараатай адилхан залуу байсан гэсэн яриа ч тараад амжсан. Тэгээд л хойноос нь Амараагийн "ивээгч", Женко Баттулга мөнгө тараалгав уу гээд л цуу яриа хийсч өгдөг юм байгаа биз дээ.
Гэвч эцсийн эцэст мөнгө тараасан гэх залууг Цагдаагийн ерөнхий газраас дуудаж байцаахад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз Б,Т, Д нарын хамт халаасандаа байсан 800 орчим мянган төгрөгийг иргэдэд тараасан гэж мэдээлжээ. Энэ үйлдэл ямар нэг улс төрийн зорилгогүй, сонгуулийн сурталчилгаатай хамааагүй гэдгээ барилгын компанийн захирал М тайлбарласан байна. Иймээс цагдаагийн байгууллага түүнд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхгүй, ийм эрх зүйн орчин байхгүй аж. Энэ мэтчилэн компанийн захиралууд согтуудаа мөнгө тараагаад байх юм бол ажиллах ч шаардлага алга, дахин хэзээ мөнгө тараах бол гэх шог яриа нийгэмд тараад байгаа юм. Бас эхнэртэйгээ муудалцсандаа шаралхан мөнгө тараасан гэх яриа ч гарсан бөгөөд захирлууд үе үе эхнэртэйгээ муудаж баймаар юм гэсэн яриа ч гарч амжив.
Харин дараагийн анхаарал татсан үйл явдлууд сонгуулийн эргэн тойронд мундахгүй олон өрнөж байгааг хэн бүхэн харж байгаа. Үүнд МАН-ын бүлгийн удирдлагууд сонгуулийн тогтолцоотой холбоотой Цэцийн дүгнэлтийг яаралтай хэлэлцэж, сонгууль зохион байгуулах цаг хугацаатай ажлыг хойшлуулалгүй хийх ёстойг анхааруулахын зэрэгцээ Эрүүл мэнд, спортын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилохыг шаардсан юм.
Мөн ахмад хурандаа нар Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хуулийн төсөл боловсруулагчид мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг тусгалгүй, ирц нь бүрдээгүй чуулганаар яаран хэлэлцэж, эзгүй гишүүдийнхээ кнопыг ашиглан батлах гэж оролдсон нь УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан үйлдэл хэмээн үзэж өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Тэд хуулийн төслүүдэд тусгасан баримт бичиг шалгах, тээврийн хэрэгслийг зогсоож шалгах, согтуурсан, мансуурсан байдлыг шалгах, орон байр, бусад газарт нэвтрэн орох, гамшиг, хорио цээрийн дэглэм тогтоосон үед нийтийн хэв журам сахиулах, жагсаал, цуглааныг албадан тараах. Ялангуяа “....гэмт хэргийг таслан зогсоох, гэмт хэрэг үйлдсэн даруйд нь мөрдөн хөөж баривчлах, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа хүн, оргон зайлсан, оргосон яллагдагч, шүүгдэгч, ял шийтгүүлсэн хүн, хоригдлыг мөрдөн хөөж баривчлахаас бусад тохиолдолд холбогдох хууль сахиулагч бусдын орон байр, бусад газарт зөвшөөрөлгүй нэвтрэн орохыг хориглохоор тусгах нь зүйтэй” гэж заасан нь Үндэсний аюулгүй байдалд харшлах ноцтой асуудал болсныг онцлов.
Үүнээс гадна өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг лхагва гаригийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.
Сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвслүүд энэ сарын 5 буюу ирэх пүрэв гаригаас нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Гэтэл сонгуулиа хэрхэн явуулах нь ч тодорхой. Нэр дэвших эсэх нь тодорхойгүй баахан гэгэлзсэн улсөрчид байгаа сурагтай.
Гэвч хуулийг нэг мөр болгоогүйгээс нэр дэвшүүлэх ажиллагааг хойшлуулж магадгүй гэсэн яриа дэгдсээр. Монголд түүхэндээ байгаагүй сонин сонгууль болох дог оо.
Сэтгэгдэл байхгүй байна