Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт хүнд зодуулж бэртэл авсан гэсэн мэдээлэл тархжээ. Төрийн тусгай хамгаалалтад байдаг Ерөнхий сайдыг ийнхүү хүнд зодуулсан гэсэн мэдээлэл гарсан нь олныг гайхашруулж байсан юм.
Бүр түүнийг хүгд гэмтсэн учраас удахгүй хагалгаанд орох гэж байгаа гэсэн яриа тарсан аж.
Тэгвэл албаны эх сурвалж үүнийг үгүйсгэв. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпилийн тайлбарласнаар бол бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт сагсан бөмбөг тоглох үеэрээ хамраа хөнгөн гэмтээсэн аж.
Хөнгөн гэмтэл учраас хагалгаанд орох шаардлагагүй. Ажил үүргээ хийж байгаа гэж тус хэвлэлийн алба мэдээлжээ.
Ч.Гэгээ
Сэтгэгдэл байхгүй байна