• Эхлэл
  • УИХ Цэцийн шийдвэрийг баталгаажууллаа

УИХ Цэцийн шийдвэрийг баталгаажууллаа

2016/05/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд олонхийн саналаар “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” хэмээн үзлээ.

Ингэснээр 76 гишүүний 28 нь намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчиж байна гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөн гэсэн. Ээлжит сонгууль дөхөж байгаа энэ үед Үндсэн хуулийн цэцээс олонхийн "жагсаалт"-ын гэж нэрлэдэг 28 гишүүнийг намын босго оноогоор хуваарилан сонгодог тогтолцоог өөрчлөх санал гаргасан нь нэлээд шуугиан дэгдээсэн. Үүнээс үүдээс сонгуулийн санал хураалт өөрчлөгдөж ч магадгүй гэгдэж байсан билээ. Тэгвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд гаргасан цэцийн дүгнэлтийг ийн УИХ хуулийн хугацаанд шийдлээ. Гэхдээ УИХ-ын дарга сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-нд сонгууль явдгаараа явна, харин нэр дэвшүүлэх хугацааг өөрчлөхөөс аргагүй болж байна гэж онцоллоо.

УИХ Цэцийн энэхүү дүгнэлтийг хүлээн авснаар Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Мөн 2016 оны УИХ-ын сонгууль цул тойргоор буюу 76 жижиг тойргоор явах уу, томсгосон 26 тойргоор явах уу гэдгийг УИХ шийдэх ёстой. Олон нийтийн дунд жижигсгэсэн 76 тойрог руугаа орох байх гэсэн яриа байгаа. Томсгосон тойрог хөрөнгө зардал их гардаг, зөвхөн мөнгөтэй хүмүүс л сонгогдох магадлалтай гэгддэг бол жижигсгэсэн 76-г "жалга дов"-ын сонгууль гэлцэж байсан нь бий. Одоо тэгэхээр жижигсгэсэн тойрог уу, том тойрог уу гэсэн шийдлийг гаргах хэрэгтэй болно. Түүнчлэн өмнө нь намынхаа жагсаалтад багтах магадлалтай байсан улстөрчид одоо аль тойрогт "шингэх" вэ гэх мэтчилэн намуудын хувьд нэлээд асуудал үүсэх магадлалтай. Гэхдээ манай улстөрчид томоохон асуудлууд дээр нэгэнт "тохирчихсон" байдаг болохоор нэр дэвшүүлэлт, тойрог хуваарилалт  бас аль хэдийнэ хийгдчихсан байх магадлалтай юм. 

А.Туяа 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна