• Эхлэл
  • АН+МАН жижиг 76-г сонголоо

АН+МАН жижиг 76-г сонголоо

2016/05/05

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

УИХ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авснаар сонгуулийн жагсаалтыг үгүй болгож дан мажоритар системээр сонгууль явуулахаар болоод байгаа.

Ингэснээр жагсаалтыг 28 суудлыг тойргуудад хуваарилах, мөн дан пропорциональ системийг халснаар сонгуулийг томсгосон тойргоор явуулах уу, жижигсгэсэн 76 тойргийг сонгох уу гэсэн шийдлийг яаралтай гаргах хэрэгтэй болоод байгаа.

Иймд УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өнөөдөр хуралдсан билээ. Одоо байгаа мэдээллээр бол АН, МАН хоёулаа жижигсгэсэн 76 тойргийг сонгохоор ерөнхийдөө шийдсэн гэгдэж байна.

Хоёр том нам ийнхүү санал нэгтэйгээр жижиг 76-г сонгож байгаа учраас Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жагсаалтын 28 мандатыг хуваах тухай асуудлыг шийдэх юм. АН-ын хувьд нийслэлийн, МАН-ын хувьд хөдөөгийн тойргуудыг чухалчилдаг учраас тэд 28 мандатыг хэрхэн хуваарилах талаар нэлээд хатуухан тулах бололтой. Гэвч жижигсгэсэн 76 тойргийг сонгосноор жижиг гэгдэх намууд болоод бие даагч нарт боломж улам багасна.

Түүнчлэн жалга довын сонгууль явагдаж 2000 онд 72-ын бүдүүн бүлэг /тухайн үеийн МАХН дангаараа 72 суудал авсан/ байгуулагдах магадлал ихэснэ гэсэн шүүмжлэл ч бас хүчтэй байгаа. Гэвч аливаа асуудлыг одоогоор харьцангуй олонх байгаа МАН, хүчтэй сөрөг хүчин АН хоёр л ханцуйдаа тохирон шийддэг болсон жишгээр асуудал хөшигний ард шийдэгдэх бололтой. Үүний дараа мөн нам тус бүр дээр тойргийнхоо нэр дэвшигчдийг хуваарилах асуудал дажин дэгдээнэ. Одоогийн байдлаар ихэнх тойргийг ч тохиролцсон байгаа гэх мэдээлэл бий.

Сонгуулийн хуулиар бол өнөөдрөөс нэр дэвших эрх олгох 801-ээс дээш дэмжигчийн гарын үсгийг цуглуулж эхлэх учиртай бие даан нэр дэвшигчид хүлээлтийн байдалд ороод байна. Учир нь жижигсгэсэн эсвэл том тойргоор алинаар нь явуулахаа шийдэж, хуульд зохих өөрчлөлт оруулсны дараа дэмжигчдийн гарын үсгийг цуглуулах боломжтой болно.

Ийн Сонгуулийн ерөнхий хороонд аль хэдийнэ бүртгүүлээд байгаа бие даан нэр дэвшигчид хэрхэхээ мэдэхгүй байдалд ороод байгаа бөгөөд ингэж хугацааг хойшлуулснаар бие даагчид хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулж чадахгүй, хугацаа нь тулгамдах вий гэж санаа зовж байна. Энэ нь нэг ёсондоо бие даагчдын боломжийг бууруулж, буланд шахаж байгаа бас нэг оролдлого гэсэн шүүмжлэл ч гарч байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр бол хуульд өөрчлөлт оруулах процессийг тавдугаар сарын 19-нд багтаан шийдэхэд хууль зөрчих асуудал үүсэхгүй, бие даан нэр дэвшигчдийг үүнээс хойш буюу долоо хоногийн дотор гарын үсгийг цуглуулах боломжтой гэж үзэж байгаа гэсэн мэдээлэл байна. Харин бие даан нэр дэвшигчид дор хаяж 801 хүний гарын үсгийг цуглуулахад хүн хүч муутай штабуудын хувьд долоо хоног хангалтгүй гэж үзэж бухимдаж байгаа аж.

Нөгөө талаас парламент дахь намууд ч асуудлыг шуурхай шийдэх хүсэлтэй байгаа тиймээс өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл бас байна.  

А.АНУ   

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна