• Эхлэл
  • Х.Бат-Ялалт: Хууль зөрчих шаардлагатай бол зөрчинө

Х.Бат-Ялалт: Хууль зөрчих шаардлагатай бол зөрчинө

2016/05/05

“Иргэдийн шударга шүүх” ТББ  өчигдөр /2016.05.04/ хэвлэлийн бага хурал зарлаж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа гэж үзэж байгаагаа зарлав.

Хэвлэлийн бага хурлын үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ –ын тэргүүн Х.Бат-Ялалтын хэлсэн үгийг тайлбаргүйгээр хүргэж байна. 

-2012-2016 онд эрх барьсан УИХ хар дарсан зүүд шиг дөрвөн жил үргэлжилж байна. Одоо хүртэл энэ хар дарсан зүүд дуусаагүй байна. Монголчууд ямар хууль тогтоомж батлаад юуг нь аваад хаячих бол гэсэн айдастай дөрвөн жилийг өнгөрөөлөө.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг Монгол Улсын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна гэж үзэн нэр зарлаж байгаа юм. Хууль зүйн салбарын шинэчлэл гэдэг нэрийн дор “Болдоггүй бор өвгөн”-ий үлгэр шиг юм болгож байна. 2005-2006 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 11 жил хууль зүйн салбарын шинэчлэл болохоо байлаа гэж ярьсан.

Энэ салбарыг шинэчлэхийн тулд юуг нь шинэчлэх ёстой вэ гэдгээ АН-хан ойлгосонгүй л дээ. Тийм учраас олон тооны хуулиар тоглолоо. Маш олон хууль зүйн нэр томъёонуудыг оруулж ирж байна. Шинэ нэр томъёог оруулж ирснээр хуучин тогтолцоог устгаж байна. 2012 оноос эхлээд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хууль зүйн асуудлаар мэтгэлзэх гэж бид долоон удаа урилга өгүүлсэн. Хууль салбарын шинэчлэл буруу байна гэдгийг хатуу хэлж байсан. Хууль хяналтын байгуулллага далд байдалд үйлдэгддэг, ялангуяа албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чадваргүй болж байна.

Хууль зүйн сайд Дорлигжав Улсын ерөнхий прокурор болонгуутаа 32 тоот тушаал гаргаж, хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийг бие даасан шийдвэр гаргах эрх мэдэлгүй прокурорын нарийн бичиг болгож хувиргасан. УИХ-ын чуулганаар маш чухал хууль хэлэлцэж байхад 15 гишүүн сууж бусдын конопыг дарж хуулийн төслийг баталж байна. Энэ нь гутамшиг бөгөөд хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж бодож байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Эх орноосоо урвах гэмт хэрэг юм. Гэмт этгээдүүдийг хариуцлага хүлээх болтол нь бид тэмцэнэ.  20 гаруй тэрбум төгрөгийн эмнэлэгийг нураачихаад хариуцлага хүлээхгүй байна” гэв.

Х.Бат-Ялалт нь энэ жилийн сонгуульд нэр дэвшиж байгаа. Нэр дэвшигчийн зүгээс өөрийнх өрсөлдөгч байж болоа хүний талаар ийн мэдэгдэл хийж байгаа нь анхаарал татахаар. Ингээд энэ талаар түүнээс асуусан юм.

-Сонгуульд нэр дэвшигч нь бусдыг гүтгэн доромжлохыг хориглоно гэж хуулинд тодорхой заасан байдаг. Гэтэл өнөөдрийн энэ хэвлэлийн хурлаар ярьж байгаа зүйл тань сонгуулийн хууль зөрчсөн хэрэг юм биш үү?

- Би хууль зөрчинө. Үнэхээр хууль зөрчих шаардлагатай бол зөрчинө. Би нэр дэвшихгүй ч байж болно. Миний эцсийн зорилго нэр дэвших биш. УИХ-ын гишүүн гэдэг миний эцсийн зорилго ч биш. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хууль зөрчсөн асуудлууд хүнийг үхэлд хүргээд байгаа. Тиймээс үүнийг хүн болгон ойлгох хэрэгтэй. Ер нь бол Монгол Улс хуульгүй болох гээд байгаа шүү дээ.

Мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй байгаа нь гарцаагүй үнэн. Мөнгөтэй хүмүүс нь хуулиа мөрдөхгүй байхад мөнгөгүй хүмүүс нь хууль мөрдөж яах юм. Тэр н.Жавхлангийн татвараа төлөхгүй байгаа гэдэг нь үнэн. Татвар гээд цуглуулаад байдаг луйварчид нь хэдэн тэрбумаар нь аваад идчихдэг. Хууль биш хуйвалдаан. Сонгуулийн тухай хууль ч гэсэн бие даагчдыг боймолчихсон. Би сонгуульд ялна гэдэгтээ итгэлгүй байгаа. Үнэхээр шударгаар санал хураадаг бол би ялна гэлээ.

Мөн тэрээр “Талбай дээр шаардлага бариад очихоор та хууль зөрчлөө гэж солиороод байдаг. Энэ бол солиорол. Төрийн ордон дотор өчнөөн хууль бус үйлдэл хийдэг, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгтнүүд сууж байхад яадаг ч үгүй. Монгол Улсын хууль хяналтын байгууллага хулгайчийг хамгаалдаг байгууллага биш шүү дээ” хэмээн бухимдалтайгаар хэлэв.

Түүнчлэн тус ТББ-ынхан луйварчдаас зөвшөөрөл авахгүй, Чингисийн талбай суулт, жагсаал зохион байгуулна, Төрийн ордны үүдэнд шаардлага гардуулна гэж мэдэгдэв.

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Шударга залуу гэж унэлдэг. Амжилт
    2016 оны 05 сарын 11
  • hulsulsun hun
    hulsuur heruul hiij yavdag zaluu daa
    2016 оны 05 сарын 10
  • Балт
    Тэмүүжинг дэмждэг бол .ӨӨРТӨӨ ТҮЙ МАЙ гэж л хэлэх болждээ
    2016 оны 05 сарын 10
  • Ard
    Zob helj bna demjij baina
    2016 оны 05 сарын 09
  • энэ
    Түүнчлэн тус ТББ-ынхан луйварчдаас зөвшөөрөл авахгүй, Чингисийн талбай суулт, жагсаал зохион байгуулна, Төрийн ордны үүдэнд шаардлага гардуулна гэж мэдэгдэв. яг зөв
    2016 оны 05 сарын 09
  • Зочин
    Блохгүй буруу хуулийг зөрчиж байж л зөвийг нь олно доо. Тэмүүжин бл бишээ. Тэр өөрөө учраа олохгүй яваа нэг л эргүүтчихсэн залуу. Уг нь боловсон боловч монгол хүн гэдгээ мартаж орхисон байна. Монголчуудбол өрнөдийн хүмүүс биш шүү.
    2016 оны 05 сарын 09
  • Зочин
    Бүх хувьсгал хууль зөрчиж байж ялалтанд хүрдэг юм. Би хувьдаа Х.Бат-Ялалтыг дэмжиж байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг юм. Чи зоригтой сайн залуу шүү
    2016 оны 05 сарын 09
  • Зочин
    Хуульч хүн өөрөө хууль зөрчинө гэж байгаа нь зөв үүү
    2016 оны 05 сарын 09
  • Зочин
    Адилхан залуу хүмүүс байж сонин юмаа. Тэмүүжинг дэмждэг шүү. Ялалт арай л өөр сэдвээр дуугарсан бол!
    2016 оны 05 сарын 07