Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Европын Аюулгүй байдал, хүний эрхийн байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Сонгуулийн урьдчилсан судалгааны баг саяхан Монгол Улсад ажилласан юм.
Энэ баг Монголын парламентын сонгуулийн хууль эрх зүйн орчин, сонгуулийн өмнөх нөхцөл байдал, бэлтгэл ажилтай танилцаж, ЕАБХАБ-ын зүгээс ажиглалт хийх шаардлагатай эсэх, хийх бол ажиглах хэсгийн бүрэлдэхүүн, ажлын чиглэлийн талаар санал, зөвлөмж гаргахаар ажилласан байна.
ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас урьдчилсан судалгааныхаа дүнг олон нийтэд мэдээлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үйл явцыг ажиглах урт хугацааны 22, богино хугацааны 300 ажиглагчийг тус байгууллагын гишүүн улсуудаас ирүүлэхийг зөвлөмж болгожээ.
Тэд ийнхүү ажиллах хугацаандаа УИХ-ын зарим байнгын хороод, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам, Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Хүний эрхийн Үндэсний комисс, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, судалгааны байгууллагын удирдлагатай тус тус уулзсан байна.
Холбоотой мэдээллийг- Иргэний Нийгмийн ажиглалт төсөл-2016
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна