• Эхлэл
  • Тойргийн хувилбарыг УИХ-д өргөн барилаа

Тойргийн хувилбарыг УИХ-д өргөн барилаа

2016/05/11

СЕХ-ноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тогтоолын төслийг өргөн барилаа-

Сонгуулийн хуулийг  УИХ-аас шинэчилж, жижиг 76 тойргоор энэ удаагийн сонгуулийг явуулахаар болсон. Харин жагсаалтаар сонгодог байсан 28 мандатыг  хуваах асуудал дээр тохиролцохгүй хоёр өөр хувилбар санал болгож байсан юм. МАН хөдөөд 16, хотод 12 мандатыг хуваарилах, Ардчилсан нам 14, 14 мандатаар нь хот, хөдөөд хуваах санал гаргаснаас эрх баригчдын дэвшүүлсэн хувилбарыг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж байна.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай дараах тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Энэхүү асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм.  Ардчилсан намын бүлэг өнөөдөр УИХ-д 37 гишүүнтэй болсон. Дээр нь ИЗНН-ын хоёр гишүүн Ардчилсан намыг дэмжихээр болсон. Тэгэхээр Ардчилсан намаас гаргасан 14:14 хувилбар УИХ дээр “ногоон гэрэл”-ээр дэмжигдэх магадлал өндөр байна. Юутай ч УИХ-аас сонгуулийн тойргийг эцэслэн шийдсэнээр олон нийтэд ойлгомжгүй байсан асуудал тодорхой болж, нэр дэвшигчид ч хүлээлтийн байдлаасаа гарах биз. 

Ингээд Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-д өргөн барьсан хувилбарыг танилцуулж байна.

ХӨДӨӨГИЙН ТОЙРГУУД-48

Аймаг

Сумын тоо (2013)

Хүн ам (2012)

Тойргийн мандат

1

Архангай

19

94,900

3

2

Баян-Өлгий

13

101,200

3

3

Баянхонгор

20

83,800

3

4

Булган

16

60,800

1

5

Говь-Алтай

18

60,900

1

6

Говьсүмбэр

3

12,300

1

7

Дархан-Уул

4

87,800

3

8

Дорноговь

14

52,500

1

9

Дорнод

14

73,700

2

10

Дундговь

15

49,900

1

11

Завхан

24

80,700

2

12

Орхон

2

78,400

3

13

Өвөрхангай

19

113,200

3

14

Өмнөговь

15

46,800

2

15

Сүхбаатар

13

56,600

2

16

Сэлэнгэ

17

100,800

3

17

Төв

27

88,900

3

18

Увс

19

81,000

2

19

Ховд

17

87,800

3

20

Хөвсгөл

24

121,400

3

21

Хэнтий

17

71,200

3

 

ХОТЫН ТОЙРГУУД-28

ДҮҮРЭГ

Хорооны тоо

Хүн ам

Тойргийн мандат

1

Баянзүрх

28

 

6

2

Хан-Уул

16

 

4

3

Сүхбаатар

20

 

3

4

Чингэлтэй

19

 

4

5

Баянгол

23

 

4

6

Сонгинохайрхан

31

 

6

7

Налайх, Багануур, Багахангай

 

 

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна