УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд Төрийн ордонд хуралдаж байна.
Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тойрог, мандат, нутаг дэвсгэрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Бүлгийн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, уг асуудлыг хэлэлцэнэ.
Дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тойргийн мандатын асуудлыг хэлэлцэх юм. Сонгуулийн ерөнхий хорооны саналаар нийслэлд 28, орон нутагт 48 тойрог, мандатыг хуваарилаад байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна