• Эхлэл
  • Ирц бүрдэхгүй байсаар чуулганыг завсарлуулав

Ирц бүрдэхгүй байсаар чуулганыг завсарлуулав

2016/05/13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөө өглөө 09.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр байсан ч ирц бүрдэхгүй байсаар завсарлалаа. Чуулганы хуралдаанд 37 гишүүн буюу 48 хувийн ирцтэйгээр бүтэн гурван цаг 30 минут бусад гишүүнийг хүлээв.

АН-ын бүлгийн 31, “Шударга ёс” эвслийн дөрөв, ИЗНН-ын хоёр гишүүн ирсэн бол МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирцэд бүртгүүлсэнгүй. Ардчилсан намынхны хувьд Сангийн сайд Б.Болор, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нар гадаадад томилолттой, Б.Эрдэнэбат, Н.Батцэрэг нар өвчтэй байгааг эс тооцвол бүгд хуралдаа суужээ.

Чуулганы хуралдааныг даргалж байгаа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүдийг картаа уншуулж ирцэнд орохыг хүсээд “Сонгогдох эрхээ хөөцөлдөхөөсөө өмнө сонгогдсон үүрэгт ажилдаа ирнэ үү” хэмээн удаа дараа сануулаад авав. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна