• Эхлэл
  • С.Дэмбэрэл АН-аас нэр дэвшиж, С.Оюун НҮБ рүү

С.Дэмбэрэл АН-аас нэр дэвшиж, С.Оюун НҮБ рүү

2016/05/13

Байнга л Ардчилсан намтай санал хуваадаг гэгддэг Иргэний Зориг Ногоон нам энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болсноор зарим нэг нэр дэвших горьдлоготонгуудын магнай тэнийж байх шиг.

Дотооддоо үл ойлголцож, гурван дарга нь гурван тийшээ харсаар сонгуулийн шансыг алдсан гишүүд нь яах вэ гэдэг асуудал одоо тулгараад буй.

Уг нь гишүүдсээд байх юмгүй түүхэндээ гурван гишүүн “мэндлүүлсэн” нам. Түүний нэг нь УИХ-д тасралтгүй 18 жил “манлайлан” сууж байгаа, мөн л тасралтгүй намын дарга хийж буй С.Оюун.

Нөгөө нь М.Зоригт аль хэдийнэ Ардчилсан нам руу урвачихсан. Одоо бол пэйсбуук, твитерээр алдартай гишүүн. Тухайн үед хоёр гишүүнтэй ИЗНН-ын М.Зоригт “Манай намын гишүүдийн 50 хувь нь ирчихээд байна. Ер нь манай намын УИХ дахь гишүүд 100 хувь санал нэгтэй байгаа” гэж онигоонд орж байсан.

Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар С.Оюунтай ганзага нийлсэн С.Дэмбэрэл. “Худалдаа аж үйлдвэрийн танхимын” гэсэн тодотголтой, “Угаасаа би хоцордгын” гэдэг үгээрээ “од“ болсон С.Дэмбэрэл гишүүнийг хэрхэх бол гэсэн таамаг дэгдэж байсан бол тэрээр Ардчилсан намаас нэр дэвших бололтой. Өөрөө ч үүнийг үгүйсгээгүй. Харин өөр намын өмнөөс нэр дэвшиж болохгүй учраас С.Дэмбэрэл ИЗНН-аас татгалзаж, Ардчилсан намд гишүүнээр элсэх болов уу.

Харин С.Оюуны хувьд УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгээ илэрхийлчихсэн. Тэрээр залуустаа боломж олгоно гэж хэлж байсан бол өнөөдөр түүнийг НҮБ-д ямар нэгэн албан тушаалд очно гэсэн мэдээлэл гарсан байна. Өмнө нь С.Оюун БОНХАЖ-ийн сайдаар ажиллаж байхдаа НҮБ-ын Байгаль орчны ассамблейн ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тэгээд ч ах С.Зоригийгоо бусдын гарт амиа алдсанаас хойш 18 жил тасралтгүй сонгогдож байгаа түүнд НҮБ илүү сайн сонголт болж болох юм.

А.АНУ 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • амгаа
    дэмбэрэл нь МХАҮТ-н барилгаас нилээд мөнгө унагаа биз дээ
    2016 оны 07 сарын 04
  • dorj
    хар амиа бодогч хүн
    2016 оны 07 сарын 04
  • Зочин
    Чадалтай мундаг эмэгтэй шүү! Монголын балай улс төрд байснаас дэлхийн хүн болоод ажилласан нь дээр Амжилт хүсье!
    2016 оны 05 сарын 16
  • Zochin
    Uneheer baharhmaar emegtei dee,bayar hurgey!
    2016 оны 05 сарын 16
  • Зочин
    Муухан эрээс ч дээр гэдэг энэ дээ бусад нь ,,,,,хулгайч худалч.,,,
    2016 оны 05 сарын 15
  • zochin
    oyun gishuuneer baxarxaj bn unexeer tolgoin bolovsroliig xen ch bulaaj abch chadaxgui boloxoor nub-d ochix uur xen baixav dee negniigee demjie mongolchuud aa
    2016 оны 05 сарын 15
  • зочин
    оюу толгойг их тагнасан их мэдээлэл риод өгсөн хүн гэж хардадаг эрлийз хүн эх оронгүй
    2016 оны 05 сарын 15
  • Зочин
    oyun yu hiisen we ard tvmenees asuuya eh ornoo doosh hiisen abgai ard tvmen ih yaduurlalaa zailaa
    2016 оны 05 сарын 14
  • Bat
    Dembrel pizda Olon jil mongo idlee bayajlaa odoo bolimoor yum
    2016 оны 05 сарын 14
  • Зочин
    Яг унэн
    2016 оны 05 сарын 14
  • Зочин
    Hunii medleg bolovsrol uneheer saihan yum. Oyunaas uur NUB d ochood suuchih yum ene 76 d baihgui l dee
    2016 оны 05 сарын 13