• Эхлэл
  • Үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах төслийг хэлэлцэнэ

Үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах төслийг хэлэлцэнэ

2016/05/14

Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Байгаль орчинхүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Хөдөө аж ахуйн “Халхгол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулсанаар хөдөө аж ахуйн үүц болох Халхгол сумын газрыг улсын тусгай хэрэгцээнд хамруулах, хөдөө аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ загвар бий болж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын хэмжээ болон олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэх, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдсэнээр иргэдийн амьжиргааны түвшин сайжрах зэрэг эерэг үр дагаварууд бий болно хэмээн үзэн төсөл санаачлагч уг тогтоолын төслийг боловсруулсан байна.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна