Харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг үгийг онлайн дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүсийн бодит байдал нотолж байна. Бид цаг зав, мөнгөө хэмнэн бэлэн хувцас, хэрэглэлээ онлайн дэлгүүрүүдээр захиалж худалдаж авах нь олширсон.
Мөн онлайн дэлгүүрүүд ч олширсон. Үүнийг дагаад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд бүгд биш ч гэлээ залжин ашиглаж хуурах асуудал мэр сэр гарсаар байгааг анхаарах хэрэгтэй. Зураган дээрх барааны чанар үнэхээр ярих юмгүй сайн, бүр сайхан харагдуулах байх хэмээн итгэл төрдөг.
Гэтэл захилсан бараа ирэх үед харамсах сэтгэл төрөх үе хэндч тохиолдож байсан байх. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлахийн тулд маш сайн судал, авах гэж байгаа барааныхаа материал болон размерийг сайтар асуух хэрэгтэй. Ганцхан хувцас ч биш гоо сайхны бүтээгдэхүүнд ч анхаарал хануудла нь зөв алхам болно. Мөн эргээд харамсахгүйн тулд тухайн онлайны худалдагчтай тохиролцох хэрэгтэй.
Жишээлбэл: хэрэв миний захиалсан бүтээгдэхүүн үр дүнгээ өгөхгүй, мөн чанарын шаардлага хангахгүй зураган дээр шигээ биш, материал нь ярьж байсан шиг биш байвал барааг буцааж мөнгөө эргүүлэн авна. Гэх мэтчлэн урьдчилан сэргийлэх арга байж болох юм. Тухайн бараа үнэхээр зураган дээрх шиг бол онлайн худалдагч таны саналыг зөвшөөрөх нь тодорхой шүү дээ.
Сэтгэгдэл байхгүй байна