• Эхлэл
  • 76 тойрогтой танилцана уу

76 тойрогтой танилцана уу

2016/05/16

УИХ өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулийн тойргуудыг эцэслэн баталсан. Хэдийгээр УИХ дахь МАН-ын бүлэг хүчтэй эсэргүүцэж байсан ч сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хуулийн хугацаанд нь амжиж батлав.

СЕХ-ны тогтоолын төслийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Ингэснээр УИХ-ын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь орон нутагт, 28-ыг нь нийслэлд хуваарилахаар болсон юм. Ингээд УИХ-ын сонгуулийн тойргуудын мэдээллийг эцэслэн баталсан байдлаар дахин хүргэж байна. 

 

Ганц мандаттай аймгууд

Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар

Хоёр мандаттай аймгууд

Дорнод, Завхан, Өмнөговь

Гурван манадттай аймгууд

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон

Харин нийслэлийн тухайд,

Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв,

Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв,

Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрөв,

Баянгол дүүрэг дөрөв

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр зургаан мандаттай байхаар боллоо.

Дашрамд, санал хураалтад 63 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжсэнээр 61.9 хувийн саналаар тогтоол батлагдсан юм. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна