Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.
С.Ламбаа нь одоо Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
Сайдын суудалд өмнө нь Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь “Дэмжих боломжгүй” хэмээн үзсэн.
Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдсэн юм. Харин өнөөдөр С.Ламбааг Засгийн газрын гишүүнээр томилуулах саналыг ийн мэдүүллээ.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар
Сэтгэгдэл байхгүй байна