• Эхлэл
  • С.Ламбааг сайдаар томилохыг дэмжив

С.Ламбааг сайдаар томилохыг дэмжив

2016/05/20

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Эрүүл мэнд, спортын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. 

С.Ламбаа өнгөрсөн хугацаанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан билээ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна