• Эхлэл
  • Хоёр Энхболдын наймаа нэр дэвшигчдийн “хувь заяа”-г шийднэ

Хоёр Энхболдын наймаа нэр дэвшигчдийн “хувь заяа”-г шийднэ

2016/05/20

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодруулах хугацаа дөхөх тусам намуудын доторхи бужигнаан тэмцэл гаарч байна. Намууд ч юу байх вэ дээ, Монголд ээлжлэн эрх барьж байгаа АН, МАН-ын тулаан сонгуулийн үр дүнг шийднэ гээд хэлчихэд буруутах зүйл байхгүй. Олон нийтэд байгаа ойлгомжтой мэдээллээр бол МАН, эрх баригч АН-ын нэр дэвшигчдийг сониж байж тойргоо зөрүүлэн хуваарилах тактиктай байгаа гэж буй. Гэтэл өрсөлдөгч байх ёстой хоёр намын дарга нар нь хүзүү сээрээрээ хэлхэлдэж, наймаа хэлцэж яваа сурагтай.

Угаасаа энэ удаагийн сонгуулийн хувьд З.Энхболд намын даргын хувьд бүхнийг гартаа атгаж байгаа нь тодорхой. Хэзээнээсээ хойш фракцийнхаа эрх ашгийг л эн тэргүүнд тавьдаг түүний хувьд энэ удаад “Шонхор” фракцийнхаа эрх ашгийг үхэн хатан хамгаалахын зэрэгцээ эсрэг намын даргатайгаа наймаалцаж, зарим тойргийг тохиролцон МАН-ын нэр дэвшигчдэд сул хаяж өгөх наймаа хийж байгаа гэж намынх нь нөхөд хөтөлбөргүй мэдэж авч, зах зухаас нь амсч эхэлж байгаа учраас ихэд бухимдалтай байгаа гэнэ. Энэ нь тэртэй, тэргүй бужигнаантай байгаа АН-ынхны хувьд шинэ дажин ч дэгдээж магадгүй байгаа бөгөөд Зи. Энхболд, Мэ. Энхболд хоёрын наймаа хэрээс хэтэрлээ гэж бухимдаж байгаа сурагтай.

Товчхондоо бол Зи, Мэ-тэй хэрхэн тохиролцохоос АН-ын нэр дэвшигчдийн “хувь заяа” шийдэгдэхээр болоод байгаа бөгөөд өөрийн фракцийнхандаа ашигтай тойрог хуваарилж, зарим фракцийнхнаас тойргийг нь булааж, МАН-ынхантай зөрүүлж тохироо хийж байгаа сурагтай. Энэ “наймаа”-нд хэн нэгэн хохирох нь нэгэнт тодорхой, харин намынхаа “хувь заяа”-г дэнжигнүүлэх вий гэж намынхан нь болгоомжилж байгаа бөгөөд эцсийн мөчид  цаг тулган нэр дэвшигчдээ зарлах нь нэгэнт тодорхой болохоор АН-ын хувьд гадагшаа ил харагдахгүй ч дотроо дэлбэрэхэд ойрхон галт уул шиг бугшиж, бужигналдаж байгаа сурагтай.

А.Ану  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • injee
    ардчилсан намынхан албан тушаалын төлөө дайтаж байхад ард түмний амьдрал улам дордсоор... Таминь энэ удаад ардын намыг түшсэн нь зөв байхөө
    2016 оны 05 сарын 24
  • Зочин
    Z ENHBOLDOOS UUR NER CEVER HUN BNUU.H.BATTULGA 2 L BN DAA
    2016 оны 05 сарын 23
  • Зочин
    Zi Ardchilsan namig estoi budaa olgoj bna daa. 2016 songuuliin daraa AN 10 orchim suudal avbal ih yum, Zi ch uls toriin karieraa duusgah bh
    2016 оны 05 сарын 23
  • зочин
    За да АН дахиад гарвал ч ард түмний амьдрал ёстой юу гэхэв дэ, АН 2012 онд олонхи болоод бид бүхний амьдрал дээшлэвүү гэвэл харин ч дордсоныг амьдрал харууллаа. Улс эх орны гадаад болон дотоод өр туйлдаа хүрлээ. Ард иргэд нь ч маш их өртэй. Орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 5 хувь руу шилжүүлнэ гэж З.Энхболд өөрөө ТВ-ээр яриад л байсан одоо бодит байдал дээр нийслэлчүүдээ энэ тэр газар байршилтай ч гэх шиг ялгаварлан гадуурхаад байгаа биз дэ. АН-ын толгой хавь л баяжаад жирийн гишүүд ард түмний амьдрал нь дордоод л байгааг бид бэлхнээ харж байна
    2016 оны 05 сарын 22
  • dorj
    Zi shig huchtei lider haana baina? Ter hussen bol tuuniiheer l buh um yabj baigaag hen ch anzaarahgui mangartaj yabna. Songuulid AN - iig olonhi bolgonoo, 2017 ond ERonhiilogch bolno harj baigaarai
    2016 оны 05 сарын 21
  • шаабар
    Өрсөлдөгч намтайгаа хэл амаа ололцож чадаж байгаа бол харин ч сайн юм биш үү. Эв нэгдэл эвнэгдэл гээд л шаардаад байдаг биз дээ. Өрсөлдөгч нарт ч гэсэн санал нэгдэх асуудал байх л ёстой. Учир нь бүгдээрээ Монгол улс гэдэг нэг завин дээр сууж яваагаа мартаж боломгүй.
    2016 оны 05 сарын 21
  • зочин
    З.Энхболд дэндүү сул хүн юм даа. намын дарга болсноос хойш юу ч хийж чадсангүй. удирдагч лидер биш. зүгээр л даргад дуртай, даргын нэрээр бүгдийг дарангуйлах хүсэлтэй л хүн.
    2016 оны 05 сарын 20
  • Зочин
    za bitgii hudlaa zalaarai novshoo
    2016 оны 05 сарын 20