• Эхлэл
  • Их аварга Хакүхо рекордоо 37 түрүү болголоо

Их аварга Хакүхо рекордоо 37 түрүү болголоо

2016/05/22

Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын башё өндөрлөлөө. Нацү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүй, 15 даваатай тэргүүлж, дээд зиндааны барилдаанд 37 дахь цомоо хүртэж байна. Өчигдрийн барилдаанд ёкозүно Харумафүжиг давж, түрүүлэх болзлыг нэг өдрийн өмнө хангаад байсан их аварга өнөөдөр ёкозүна Какарюүг давснаар сүмо бөхийн болон өөрийнхөө хувийн рекордыг дахин шинэчилж тогтоолоо. Башёгийн хоёр дахь өдөр тэрбээр мөн 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмших болсон билээ.

Манай бусад хоёр аваргын хувьд энэ башёд Харүмафүжи 10, Ананд 11 давлаа.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна