• Эхлэл
  • Үйл явдлын өрнөл хэсгээс

Үйл явдлын өрнөл хэсгээс

2016/05/23

Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдээ намууд өнөөдрөөс буюу тавдуга тодруулах ба энэ үйл явц, энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдахаар төлөвлөж байсан ч хойшилсон.

Ардчилсан нам ҮЗХ-гоо энэ долоо хоногийн сүүлчээр хуралдуулахаар товлоод байгаа гэнэ.

Хуульд зааснаар нэр дэвшигчид сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна.

Өмнө нь үнэмлэх авсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа хийдэг байсан бол энэ удаад сонгууль болохоос 18 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 11-нээс сурталчилгаа хийх эрх нээгдэж байгаа аж.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Сонгуулийн хороо НИТХ-ын сонгуульд бие даагчид болон эвслийн зарйим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан үйл явдал шуугиан тарьж, энэ үйлдэл нь хардлага төрүүлээд байгаа. Харин бүртгэгдэж чадаагүй бие даагчид болон эвслийнхэн Нийслэлийн сонгуулийн хороог шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Иргэд дээрх болж буй үймээнийг ямар нэгэн зорилготой үйлдэл гэж үзэж байгаа аж.

Дараагийн үйл явдал бол Чингисийн талбай дахь замбараагүй гурван үйл явдал байлаа. Сануулбал: Өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд давхцсан үйл явдал буюу мөнгөн хонхны баяр, хэн нэгнийг огцоруулах гэсэн жагсаал болон ажлаа танилцуулж хэсэг хэсэг бөөгнөрсөн хүмүүс холилдон орилолдож анхаарал татсан.

Сонгууль болох дөхөөд ч тэр үү дээр дооргүй үймэцгээж гүйдэл суудлаа олохоо байж гаргаж буй шийдвэр нь ч гэсэн хууль зөрчөөд байхад улаан цайм шаардаж биелүүлэхийг шаардах болов.

Үүний жишээ юу вэ гэвэл, Сонгуулийн ерөнхий хороо, Харицлаа холбооны зохицуулах хорооноос хуулиас  давсан журам баталж зарим арилжааны телевизүүдийн үйл ажиллагаа буюу сонгуулийн сурталчилгаа явуулахыг хязгаарласан алхам хийсэн. Үүний дагуу ШӨХТГ-аас хяналт шалгалт хийж холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлсэний дүнд энэ асуудал зөв замдаа орсон талаар ШӨХТГ-аас мэдээлэл хийв.

Ингээд хувийн болон арилжааны телевизүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулах ба эрх тэгш оролцох боломжыг хангасан гэх албан ёсны мэдээллийг хийсэн.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна