Бие даан нэр дэвшигчид гомдолсоор байна. Тэд сонгуулийн хуулийг зөрчөөгүй харин дээрээс сонгууийн хуулийг зөрчиж сонгуулийн хороо нэг намд ажиллаж байгаа хэмээн үзэж буй бөгөөд ИЗНН-ын Хэнтий аймгийн нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулахаас татгалзсан талаар өнөөдөр ИЗНН-ын сум, дүүргийн намын үүрийн хорооны дарга нар мэдээлэл хийлээ.
Тэд ИЗНН-ыг сонгуульд оролцуулахгүй хэмээн буланд шахаж байна хэмээн хэвлэлийн хурлын эхэнд онцолсон юм.
Хэнтийн аймгийн ИЗНН-ын нэр дэвшигчийн материалыг тавдугаар сарын 4-нд бус 5-ны өдөр өгөх ёстой гэх шалтгаанаар тус аймгийн Сонгуулийн хороо бүртгээгүй байна. Тэд үүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн ноцтой үйлдэл хэмээн үзэж, аймгийнхаа Сонгуулийн хороог шалгуулах хүсэлтээ АТГ болоод бусад холбогдох байгууллагад өгөхөөр болжээ.
Түүнчлэн аймгийн Сонгуулийн хороо ийм шийдвэр гаргахад эрх баригч нам болоод АН, МАН, МАХН нөлөөлж байгаа гэж үзэж буй аж.
- Хэнтий аймгийн Дархан сумын ИЗНН-ын үүрийн дарга Г.Батболд "Намуудын тохироо яригдаад байна. Тухайлбал, Хэнтий аймаг дээр Хүдэр-Ян гэдэг хүн намаасаа гараад нэр дэвшинэ гэх зүйл яригдаж байна. УИХ дээр С.Оюун, С.Дэмбэрэл гэдэг хүмүүс дарга гэдэг утгаараа Үндэсний хорооныхоо шийдвэрийг унагачихлаа. Бид Үндэсний хороогоороо хуралдаад дангаараа оролцох шийдвэрийг гаргасан.
Тийм учраас Хэнтий аймаг дээр мандат авчихна гэж бодож байх шиг байна. Гэхдээ уучлаарай Хэнтий аймагт АН-аас ч бай ИЗНН-аас ч бай хэн ч дэвшсэн бид дэмжихгүй. Ийм бусармаг зүйлтэй манай намын хороо үүрүүд санал нэгдэхгүй, эсэргүүцэж ажиллана гэдгээ мэдэгдэж байна" гэв.
- Хэнтий аймгийн Бор өнлөр сумын ИЗНН-ын үүрийн дарга Б.Тулга “Биднийг эрх баригч намууд маш их булан шахаж байна. Сонгуулийн хуулийнд залуу нэр дэвшигч буюу залуу улстөрч гарах ямар ч боломжгүй болгож хаасан. Ингээд зогсохгүй Хэнтий аймагт нэр дэвшиж байгаа бид бүхнийг нэр дэвшүүлэхээс татгалзсан байгаа. Инээдтэй шалтгаанаар бидний боож боймолж байна.
2011 оноос хойш Монгол Улс их хэмжээний бонд гаргасан. Энэ бондыг барилгын салбарыг санхүүжүүлсэн гэнэ. Тус салбар нь өөрөө 30-50 жил буюу хамгийн удаан ашгаа нөхдөг. Ийм салбарт бүх хөрөнгө оруулалтыг хийсэнийхээ дараа борлуулахын тулд 8 хувийн ипотекийн зээл гаргасан. Ард иргэдээ 10-20 жилийн өрийн дарамт оруулж байна” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна