УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай горимоор хуралдаж, Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлөх тухай Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүсэлтийг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжжээ.
Бүлгийн хуралдаанд 25 гишүүн оролцсон гэдэг мэдээлэл байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналдаа Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ өдрийн бүлгийн хуралдаанаар шинэ сайд нарын тухай яриагүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна