• Эхлэл
  • МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв

МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэв

2016/05/27

МАХН-ын гишүүд, дэмжигдчид МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьяан нарын хамт өнөөдөр 09.00 цагаас Чингисийн талбайд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.

Өлсгөлөн зарлаж байгаа шалтгаан нь Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамьяан нарын ялтай байдлын хугацаа дуусаагүй гээд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан учир намынхаа хэсэг нөхдийн хамт нойтон өлсгөлөн зарлахаар болсон хэмээн өчигдөр үдээс хойш хэвлэлийн хурал хийж тайлбарласан.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас МАХН-ыг өлсгөлөн зарлахыг хүлээн зөвшөөрсөнгүй.

Тэрээр энэ асуудлаар дэд дарга Э.Эрдэнэжамьянд албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт "Жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээн авах боломжгүй төдийгүй эл өдөр "Гэр бүлийн өдөр" өдөрлөгийг зохион байгуулна" гэжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна