Тулааны таамаг

2016/05/28

Монголын улс төрийн голлох хоёр хүчин болсон Ардчилсан нам болон Монгол ардын нам Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тавдугаар сарын 28-ны дотор багтаан нэр дэвшигчдээ тодруулснаар энэ удаагийн сонгуулийн нэр дэвшүүлэлтийн ажил үндсэндээ цэгцрэв. Угаас голлох хоёр хүчний нэр дэвшүүлэлтээс сонгуулийн өрсөлдөөний гол дүр зураг харагдана гэгдэж байсан. Харин өдгөө олон нийт нэр дэвшигчдийг шинжиж, эчнээ шалгаруулалт хийж байна. 

Нэр дэвшигчид ирэх зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Харин сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нд эхэлнэ. Энэ жилийн хувьд сонгуулийн сурталчилгаа 17 хоног, тойрог болон систем өөрчлөгдсөн гээд онцлогтой давчуу сонгууль болох нь. Хоёр намын нэр хүнд тодорхойлоход төвөгтэй, хаа хаанаа нэр хүнд унасан гэгдэж байгаа энэ үед бие даан нэр дэвшигчид хэмээх "битүү" хүчин тодорхойлоход төвөгтэй байгаа. Жижиг гэгддэг намуудын хувьд арав гаруй жилийн туршлагатай ИЗНН, саяхан байгуулагдан гуравдагч хүчний орон зайг нөхнө гэсэн найдлага төрүүлсэн ч дотроо бужигнаж огцом нэр хүндээ алдсан ХҮНам сонгуульд оролцохгүй, нэр дэвшигчид нь бие даагчаар оролцож байгаа. Экс Ерөнхийлөгч МАХН-ынхан намын даргадаа л найдаж байгаагаас бусад нэр дэвшигчид нь "сулхан". Намын дарга Н.Энхбаярын хувьд ч ялтай байдлын хугацаа дуусаагүй учир нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байна. 

Ингээд АН, МАН болон экс Ерөнхийлөгчийн МАХН-ын нэр дэвшигчдийн жагсаалтыг харуулж байна. Энэ удаагийн сонгуульд 90 гаруй бие даан нэр дэвшигч бүртгүүлээд байгаа гэх боловч зургадугаар сарын 1-нд дэмжигчдийн 801-ээс дээш гарын үсэг, бусад материалаа бүртгүүлснээр нэр дэвших эрхээ авах юм.  

Жагсаалтаас хэн хэнтэй хаана ямар тулаан өрнөж болох талаар таамаг өрнүүлж болох юм. Та ч бас сэтгэгдэл хэсэгт таамгаа илэрхийлж болно шүү.

 

#

Аймаг,

дүүрэг

Тойргийн нутаг дэвсгэр

АН

МАН

МАХН

1

Архангай

Архангай аймгийн Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант сум

        Д.Ганхуяг

/УИХ-ын гишүүн/

Г.Тэмүүлэн /НАМЗХ/

н.Цэдэндамба

2

Мөн аймгийн Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Төвшрүүлэх, Цэнхэр сум

Н.Батбаяр /УИХ-ын гишүүн/

Ё.Баатарбилэг /Аймгийн засаг дарга асан/

Б.Ганцэцэг

3

Мөн  аймгийн Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт,  Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сум

Р.Гончигдорж /УИХ-н гишүүн/

Ж.Мөнхбат /МАН генсек/

Н.Тамир

4

Баян-Өлгий

Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын 7 дугаар баг /Хотгор/  

А.Бакей /УИХ-ын гишүүн/

н.Султан /Аймгийн МАН-н дарга/

тодорхойгүй

5

Мөн аймгийн Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар баг

Х.Эржан

А.Баделхан /Дэд сайд асан/

тодорхойгүй

6

Мөн аймгийн Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур сум

Д.Мурат

А.Тлейхан /УИХ-ын гишүүн/

Д.Чинзориг

7

Баянхонгор

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг /Номгон/, 4 дүгээр баг /Угалз/, 8 дугаар баг /Шаргалжуут/, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сум

Д.Ганбат /УИХ-ын гишүүн/

Г.Занданшатар /УИХ-н гишүүн асан/

А.Одончимэг

8

Мөн аймгийн Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сум, Баянхонгор сумын 2 дугаар баг /Эрдэнэмандал/, 7 дугаар баг /Цахир/, 9 дүгээр баг /Есөнбулаг/           

Н.Түвшинбаяр /Олимпийн аварга/

М.Билэгт /Ачлал Трейд ХХК захирал/

Б.Ууганбаяр

9

Мөн аймгийн Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сум, Баянхонгор сумын 3 дугаар баг /Дуурсах/, 5 дугаар баг /Цагаанчулуут/, 6 дугаар баг /Гэгээншавь/  

Х.Баттулга /УИХ-ын гишүүн/

Л.Элдэв-Очир /MCS групп дэд Ерөнхийлөгч/

А.Батдорж

10

Булган

Булган аймгийн Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр сум

О.Амартүвшин /UFC групийн захирал/

Ж.Бат-Эрдэнэ /Аймгийн МАН-н дарга/

Б.Шижирбаатар

11

Говь-Алтай

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Жаргалан, Шарга, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сум

О.Амгаланбаатар /Аймгийн засаг дарга/

Ш.Раднаасэд /Мэргэжлийн хяналтын газрын дарга асан/

Н.Бүргэдаа

12

Дорноговь, Говьсүмбэр 

Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сум

Г.Ганбаатар

Г.Мөнхцэцэг /Зохиолчдын эвлэлийн дарга/

Д.Батдэлгэр

13

Дорноговь

Дорноговь аймгийн Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сум

З.Алтангэрэл /Данзанравжаагийн музейн захирал/

Б.Дэлгэрсайхан /Дорнын говь ХХК захирал/

Б.Батмөнх

14

Дорнод

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1, 6, 8, 9, 10 дугаар  баг, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр сум

М.Зоригт /УИХ-ын гишүүн/

Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/

Ж.Энхжаргал

15

Мөн аймгийн Хэрлэн сумын 2, 3, 4, 5, 7 дугаар баг, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Цагаан-Овоо сум

Д.Энхбаатар /УИХ-ын гишүүн асан/

Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/

Ш.Ганболд

16

Дундговь

Дундговь аймгийн Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил сум

Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/

Б.Амарсанаа /НАМЗХ/

О.Ганбат

17

Завхан

Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сум

Я.Санжмятав /УИХ-ын гишүүн, сайд асан/

Б.Энхболд /Сонор Трейд ХХК захирал/

Д.Балдан-Очир

18

Мөн аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг

З.Нарантуяа /Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан/

Ш.Батсамбуу /Намын бага хурлын гишүүн/

Б.Батхуяг

19

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин сум

Н.Батцэрэг /УИХ-ын гишүүн, сайд/

Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/

Б.Эрдэнэбилэгт

20

Мөн аймгийн Арвайхээр, Тарагт сум

Ч.Даваабаяр /ETV захирал/

Д.Тогтохсүрэн /Аймгийн засаг дарга/

Ё.Бямбатогтох

21

Мөн аймгийн Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан сум

С.Дэмчиг /АН-н бүлгийн ажлын алба/

С.Чинзориг /Хөдөлмөрийн сайд асан/

Ч.Цэндээ

22

Өмнөговь

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг /Баруунсайхан/, 2 дугаар баг /Хан-Уул/, 5 дугаар баг /Зүүнсайхан/, 7 дугаар баг /Оюут/, 8 дугаар баг /Цагаанбулаг/, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Ханхонгор сум 

Б.Бадраа /Аймгийн засаг дарга/

Н.Амарзаяа /Аймгийн МАН-н дарга асан/

Д.Эрдэнэ

23

Мөн аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг /Төв/, 4 дүгээр баг /Дундсайхан/, 6 дугаар баг /Их-Уул/, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сум  

Д.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

Л.Энхболд /Аймгийн намын дарга асан/

Б.Буджаргал

24

Сүхбаатар

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сум 

Ж.Батсуурь /Аймгийн засаг дарга/

Ч.Улаан /УИХ-ын гишүүн/

н.Энхбаатар

25

Сэлэнгэ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар сум

С.Баярцогт /УИХ-ын гишүүн, сайд/

Н.Оюундарь /Гадаад хэргийн яамны дэд сайд асан/

Л.Ганболд

26

Мөн аймгийн Баянгол, Ерөө, Мандал сум

Эрдэнэтунгалаг /Дуучин/

 Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/

Ш.Эрдэнэбат

27

Мөн аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур сум

Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/

С.Бүрэнбат /Аймгийн засаг дарга/

А.Энхболд

28

Төв

Төв аймгийн Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэргэлэн сум, Зуунмод сумын 2 дугаар баг /Ланс/, 6 дугаар баг /Баруун зуунмод/

Б.Энхбайгаль

М.Энхболд /МАН-н дарга/

М.Оюунсайхан

29

Мөн аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сум, Зуунмод сумын 3 дугаар баг /Баянхошуу/, 5 дугаар баг /Нацагдорж/

М.Энхсайхан

А.Сүхбат /Дархан аварга/

Д.Батсайхан

30

Мөн аймгийн Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл сум, Зуунмод сумын 1 дүгээр баг /Номт/, 4 дүгээр баг /Зүүндэлгэр/

Д.Доржпүрэв /Аймгийн АН-н дарга/

Н.Энхболд /УИХ-ын гишүүн/

О.Буяннэмэх

31

Увс

Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сум, Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар баг

О.Цогтгэрэл /Тэсо компаний захирал/

Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/

тодорхойгүй

32

Мөн аймгийн Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг

Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан/

Н.Цэрэнбат /НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч/

тодорхойгүй

33

Мөн аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн сум, Улаангом сумын 1, 2, 5, 6 дугаар баг

Б.Сүрэнжав /Х.Баянмөнх аваргын охин/

 Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/

М.Уламбаяр

34

Ховд

Ховд аймгийн Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум, Жаргалант сумын Бугат, Жаргалан, Рашаант, Хайрхан баг

Б.Пүрэвдорж /Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга асан/

 Б.Очбадрах /МАН-ын хяналтын хорооны гишүүн/

Б.Довдонбалжир

35

Мөн аймгийн  Алтай, Буянт, Манхан, Мөст, Үенч сум, Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт баг

Д.Батцогт /УИХ-ын гишүүн/

С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/

Х.Батболд

36

Мөн аймгийн Булган, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Алагтолгой, Буянт, Магсаржав, Цамбагарав баг

Ш.Адьшаа /Аймгийн гаалийн газрын дарга асан/

 О.Батнасан /Намын бага хурлын гишүүн/

Ш.Булган

37

Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сум

П.Цагаан /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/

Л.Мөнхбаатар /Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан/ 

Ч.Чинчулуун

38

Мөн аймгийн Мөрөн сумын 5, 7, 8, 9 дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан сум

Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн/

Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

Б.Санчир

39

Мөн аймгийн Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сум

Б.Эрдэнэбат /Эрэл компаний захирал/

 Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/

Н.Саранхүү

40

Хэнтий

Хэнтий аймгийн Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр сум

М.Хүдэрбаатар /Ерөнхий сайдын зөвлөх/

Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

тодорхойгүй

41

Мөн аймгийн Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр сум

Б.Гарамгайбаатар /УИХ-ын гишүүн/

Л.Оюун-Эрдэнэ /НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан/

П.Ариунжолоо

42

Мөн аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум

Ж.Оюунбаатар /Аймгийн засаг дарга/

Т.Гантулга /НАМЗХ Оюутны холбооны дарга/

Б.Одхүү

43

Дархан-Уул

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, 17  дугаар  баг /Өргөө/

М.Сономпил /УИХ-ын гишүүн/

Б.Баттөмөр /Гаалийн ерөнхий газрын дарга асан/

Ж.Сүхбаатар

44

Мөн аймгийн Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар  баг 

Н.Мөнхдаш /Аймгийн АН-н дарга/

Н.Жавхлан /Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан/

Л.Мөнхсайхан

45

Мөн аймгийн Дархан сумын  1, 2, 3, 18  дугаар  баг /Малчин/, Орхон, Хонгор, Шарын гол сум

Р.Бурмаа /УИХ-ын гишүүн, сайд/

Д.Хаянхярваа /УИХ-ын гишүүн/

Д.Араажав

 

46

Орхон

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баянцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сум

Д.Алтанхуяг /Зэс эрднийн хувь компаний захирал/

О.Содбилэг /УИХ-ын гишүүн/

Д.Оюунбат

47

Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг

Д.Одхүү /УИХ-ын гишүүн асан, Эгийн голын Цах Станц/

Д.Атармаа /Эрүүл мэндийн дэд сайд асан, Бага хурлын гишүүн/

О.Баасанхүү

48

Мөн аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат,  Рашаант баг

Б.Мягмарсүрэн

Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/

Л.Ариунаа

49

Баянзүрх

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо

Д.Зоригт /УИХ-ын гишүүн/

Д.Оюунхорол /УИХ-ын гишүүн/

С.Жаргал

50

Мөн дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороо

Б.Болор /УИХ-ын гишүүн, сайд/

Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/

Ч.Өлзийсайхан

51

Мөн дүүргийн 4, 5, 14 дүгээр хороо

Р.Булгамаа /ИЗНН/

Б.Саранчимэг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан/

Ц.Цолмон

52

Мөн дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо

Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд/

Б.Батзориг /БЗД-ийн засаг дарга асан/

Л.Чулуунбаатар

53

Мөн дүүргийн  11, 12, 13, 16 дугаар хороо

Ж.Батзандан /УИХ-ын гишүүн/

Ч.Төмөрчулуун /НИТХ-н төлөөлөгч/

Д.Эрдэнэцогт

54

Мөн дүүргийн 8, 10, 20, 23, 28 дугаар хороо

Д.Арвин /УИХ-ын гишүүн/

П.Анужин /Хөтлөгч/

Ц.Төмөрбаатар

55

Хан-Уул, Багахангай

Хан-Уул дүүргийн 1, 2, З, 12 дугаар хороо

Ж.Ганхуяг /Дүүргийн засаг дарга/

Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/

Ц.Оюунбаатар

56

Мөн дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүрэг

Г.Байгалмаа /Барилгын сайд асан, УИХ-н даргын зөвлөх/

Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн/

Б.Хэрлэн

57

Мөн дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороо

Л.Болд /УИХ-ын гишүүн/

С.Оюунбилэг /МАН-н удирдах зөвлөлийн гишүүн/

Ц.Лхагвасүрэн

58

Мөн дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо

Г.Батхүү /УИХ-ын гишүүн/

Б.Энх-Амгалан /НИТХ-н төлөөлөгч/

Х.Оюунцэцэг

59

Сүхбаатар, Багануур

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо

Б.Мэдрээ /ХХБ-ны Ерөнхийлөгч/

Д.Цогтбаатар /Барилгын сайд асан/

Н.Удвал

60

Мөн дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо

 Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн/

Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн, сайд асан/

Л.Сэлэнгэ

61

Мөн дүүргийн 11,12,13,14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо

М.Батчимэг /УИХ-ын гишүүн/

Сү.Батболд /Ерөнхий сайд асан/

И.Энхтүшиг

62

Мөн дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо

Л.Гантөмөр /УИХ-ын гишүүн, сайд/

Ц.Цогзолмаа /СБД-н засаг дарга асан/

Ц.Баярхүү

63

Чингэлтэй, Налайх

Чингэлтэй дүүргийн 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг

С.Дэмбэрэл /ИЗНН дарга асан/

Т.Аюурсайхан /ШӨХТГ-н дарга/

А.Даваасүрэн

64

Мөн дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо

Г.Баярсайхан /УИХ-ын гишүүн, сайд/

М.Оюунчимэг /ММ агентлагийн сэтгүүлч асан/

Ц.Эрдэнэчулуун

65

Мөн дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороо

н.Мөнхтуяа 

Ө.Энхтүвшин /УИХ-ын гишүүн/

Э.Эрдэнэжамъяан

66

Мөн дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороо

О.Эрдэнэбулган /Дэд сайд асан/

Д.Ганболд /ЧД-н засаг дарга/

Ж.Батбаяр

67

Баянгол

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо

С.Одонтуяа /УИХ-ын гишүүн/

А.Ундраа /Доктор/

Б.Тулга

68

Мөн дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо

Д.Оросоо /Дүүргийн засаг дарга/

Ж.Ганбаатар /Оргил компаний захирал/

Х.Оюунцэцэг

69

Мөн дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо

С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн, сайд/

Л.Амгалан /БГД-ийн засаг дарга асан/

М.Алтантуяа

70

Мөн дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо

З.Энхболд /УИХ-н дарга/

Д.Лүндээжанцан /УИХ-ын гишүүн/

Ч.Амарбаяр

71

Сонгинохайрхан

Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороо

Ө.Пүрэвбаатар

Ц.Гарамжав /Монполимет группийн захирал/

Л.Отгонбаяр

72

Мөн дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хороо

Л.Эрдэнэчимэг /УИХ-ын гишүүн/

Н.Учрал /Их засаг сургуулийн захирал/

З.Баянсэлэнгэ

73

Мөн дүүргийн 8, 10, 11, 21, 28 дугаар хороо

М.Чинболд /СХД-ийн ЗД асан/

Д.Сумъяабазар /УИХ-ын гишүүн/

Б.Оюунбилэг

74

Мөн дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороо

Б.Ургамалцэцэг /Ерөнхий сайдын зөвлөх асан/

Д.Тэрбишдагва /УИХ-ын гишүүн/

Тодорхойгүй

75

Мөн дүүргийн 1, 2, 20, 22, 32 дугаар хороо

Л.Түвдэндорж /УИХ-ын гишүүн/

Б.Ундармаа /Бишрэлт группийн захирал/

Н.Энхбаяр

76

Мөн дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хороо

О.Магнай /ШӨХТГ-н дарга асан/

Х.Нямбаабаатар /СХД-н НИТХ/

Г.Бямбасүрэн

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 05 сарын 30
Сонин хачин