“Эвлэн мандуулах хүч” ТББ-аас бие даагчдын сонгогдох эрх зөрчигдөж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр зорьсон тус байгууллагын тэргүүн Ц.Мөнхбаяр, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Болдбаатар нарт цагдаагийн байгууллагаас сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарласан нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох сонгогдох эрхийг зөрчиж байгаа явдал гэж үзэж байна.
Улмаар тус байгууллага УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигчдийг дэмжин ажиллаж, төрийн жинхэнэ хар хүнийг олж аль ч шатны сонгуульд дэвшүүлэхээр зорьсон төдийгүй тэдэнтэй Нэр дэвшигчийн Ёс зүй, хамтын хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллаж, ‘’Төр хурахын тунхаглал’’ хэмээх баримт бичиг боловсруулан гаргажээ.
Үүнийгээ Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага болгон хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна