• Эхлэл
  • СЕХ-оос дараах нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ.

СЕХ-оос дараах нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзжээ.

2016/06/02

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт, материалыг шалгаж, албан ёсоор бүртгэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Нам, эвслүүд 27-нд нэр дэвшигчдээ тодруулж, 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Харин Сонгуулийн ерөнхий хороо эцсийн хариуг зургаадугаар сарын 7-нд гаргаж, нэр дэвшигчдэд мандатыг нь өгөх юм.  Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос  одоогоор Н.Энхбаяр тэргүүтэй 9 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.

Тухайлбал, АН-аас Ч.Даваабаяр, Б.Сүрэнжав нар нэрээ татсан шалтгаанаар бүртгэсэнгүй. Түүнчлэн БНН-аас Ж.Дорждагвыг хуулийн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хасчээ. Мөн МАХН-аас Ж.Энхбаатар, С.Саранхүү, Э.Эрдэнэжамъян, Н.Энхбаяр нарыг хуулийн хүрээнд бүртгэх боломжгүй гэж үзсэн байна. 

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан тогтоолыг энд дарж үзнэ үү 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    seh nii darga sonomtsereng solihguigeer hezeech shudrdag songuul yavagdahgui
    2016 оны 06 сарын 08
  • Зочин
    zuv
    2016 оны 06 сарын 06