• Эхлэл
  • Б.Батбаатар шүүхэд ханджээ

Б.Батбаатар шүүхэд ханджээ

2016/06/04

Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвших хүсэлтэй байсан Б.Батбаатар нь Үндэсний зөвлөлдөх хорооноос дэмжлэг авч чадаагүй учраас Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр болж, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримтуудаа хүргүүлсэн байсан аж. Гэвч Сонгуулийн ерөнхий хороо дээрх асуудлыг хэлэлцээд Б.Батбаатарыг нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй хэмээн үзэж, өчигдөр тогтоол гаргажээ.

Энэхүү тогтоолд “2016 оны УИХ-ын сонгуульд Иргэний хөдөлгөөний намаас 70 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.Батбаатар нь Ардчилсан намын гишүүн, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн байхдаа Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшсэн тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсугай” хэмээжээ.

Сонгуулийн тухай хуульд дээрх тохиолдолд УИХ-ын гишүүнээр нэр дэвших боломжгүй хэмээн заасан. Иймээс УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Сономпил нар ИЗНН, МҮАН-аас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныхаа дараа Ардчилсан намд элсэн, Чингэлтэй, Өвөрхангай, Дархан-Уул аймагт нэр дэвших эрхийг олж авсан.

Үүний нэгэн адил Б.Батбаатар нь эхэлж Ардчилсан намын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж чөлөөлөгдсөний дараа Иргэний хөдөлгөөний намаас УИХ-ын сонгуульд өрсөлдөх хүсэлтээ гаргасан бол 70 дугаар тойрогт нэр дэвших болзлыг хангах байсан гэсэн үг юм. 

Харин Б.Батбаатар өмнө нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ өргөдлөөр өгсөн байсан учраас маргаан дэгдэж магадгүй байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр тэрээр шүүхэд хандсан гэсэн байна. 

Өмнө нь мөн Ардчилсан намын дарга З.Энхболд Б.Батбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх чиглэлийг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн гэсэн шуугиан гарч байсан юм. УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар экс намын дарга З.Энхболдын нэр дэвшиж буй Баянгол дүүрэгт нэр дэвших гэж буй юм. Мөн үүнээс болж УИХ-ын дарга З.Энхболд Б.Батбаатараас айсандаа тойргоо солих гэж байна гэсэн мэдээлэл ч дэгдэж байсан билээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

З.Энхболд Б.Батбаатарыг нэр дэвшүүлж болохгүй гэсэн үүргийг СЕХ-нд өгсөн үү


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна