Монголын залуучуудын холбооноос гаргасан улстөрчдийн хар жагсаалт дэлгэгдсэн талаар “Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч А.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр хар жагсаалтад багтсан хүмүүсийг УИХ болон НИТХ-д нэр дэвшүүлэхгүй байхыг, сонгогчид хар жагсаалтанд багтсан нэр бүхий улстөрчдийг сонгохгүй байхыг уриалсан юм.
Жагсаалтын ихэнх хувийг УИХ-ын 2016 оны сонгуульд АН, МАН, МАХН-аас нэр дэвшиж буй эрхмүүд болон бие даагчид эзэлжээ.
Түүнчлэн Монголын залуучуудын холбооноос цагаан жагсаалтад орсон хүмүүсийг сонгуульд оролцуулах саналыг намын дарга нарт хүргүүлэх юм байна.
Үүнээс гадна Монгол улсад болсон “Зуун хар үйл явдал”-ыг ч нэрлэсэн байна. Тухайлбал, Залуу гэр бүлийн 500 мянга, эх орны хишиг, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, улс төр дэх популизм,төрийн албаны хямрал, Чингис болон Самурай бондын зарцуулалт, ипотекийн 8 хувийн зээл зэргийг нэрлэжээ.
Мөн “Бороо Гоулд” ХХК-ийн асуудал, Халх голын чөлөөт бүсийн дуулиан зэрэг нь 100 хар үйл явдлын жагсаалтад багтсан байна. Түүнчлэн Цагаан жагсаалтыг зургаадугаар сарын 11-нд албан ёсоор зарлана.
“Хулгайчгүй Монгол хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч А.Мөнхбат “Бидэнд ард иргэдээс авсан маш олон саналыг баримт хадгалагдаж байгаа. 1992 оноос хойш Монголын төрийн үйлдсэн бүхий л болчимгүй, хариуцлагагүй үйл явдлууд энд орсон. 100 хар үйл явдал иргэдээс нэрлэгдэж гарсан. 100 хар үйл явдлын эзэд бол баримтаар бэлэн байгаа. Энэхүү хар жагсаалтад бүх намын төлөөлөл бий” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна
Улс төрд бугшсан хогийн ургамал шиг үржиж байгаа нөхдийг цэвэрлэхэд хувь нэмэр болох хүн