• Эхлэл
  • “Говь” дэлхийд тэргүүлэх бүтээгдэхүүнээ танилцууллаа

“Говь” дэлхийд тэргүүлэх бүтээгдэхүүнээ танилцууллаа

2016/06/06

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Үндэсний брэнд “Говь” ХК өнөөдөр бас нэгэн шинэ мэдээлэл зарлалаа. Монголыг дэлхийд таниулж буй тус компани найман жилийн дотор үйлдвэрлэлээ 330 дахин өсгөж чадсан бөгөөд ирэх таван жилд пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөн, 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, №1 болно гэдгээ ийнхүү өнөөдөр олон нийтэд зарлалаа.

“Говь” хэмээх нэрийг монголчууд төдийгүй дэлхий даяар тансаг, ноолууран эдлэлээр таньдаг. Тэгвэл тэд энэ удаад Монгол Улсыг дэлхийд төлөөлж чадах онцгой брэнд-100 хувь ноолууран пальто байх боломжтой гэдэг шийдлийг сонгосон байна. Өмнө нь ноолууран цамц, ороолт, гоёмсог алчуураараа дэлхийд танигдсан “Говь”-ийн зөвхөн пальтог онцолсон нь бас учиртай аж.

“Говь” брэндийн 100 хувь ноолууран пальтоны эхний үнэ 299 доллар. Харин дэлхийн зах зээлийн үнэ 3000 доллар. Дэлхийд нэрээ дуурсгах брэнд бүтээгдэхүүнийг Монгол Улсад зочлогсод 10 дахин хямд үнээр худалдан авах боломжтой. Энэ нэг талаасаа Монголын аялал жуулчлалыг дэмжих, Монголд жуулчлагчдыг татах бас нэгэн эх оронч санаачлага юм байна.  

“Говь” компани хувьчлагдсанаасаа хойш нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Харин ирэх таван жилд дахин 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байгаа бөгөөд ингэснээр хүчин чадлаа нэг дахин нэмэгдүүлж, жилдээ 1000 тонн ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх аж.

Ингээд Говь ХК-ийн Тэргүүн дэд захирал Д.Наранбаатартай ярилцлаа.

- Яагаад заавал пальтог сонгох болсон бэ?

- Ихэнх хүмүүсийн, бидний өмсөж буй хувцасны 75 хувь нь оёмол бүтээгдэхүүн байдаг. Өөрөөр хэлбэл, сүлжмэл бүтээгдэхүүний хэрэглээ харьцангуй бага гэсэн үг.

Тэгэхээр хүмүүсийн хэрэглээний 75 хувь байгаа оёмол бүтээгдэхүүн рүү хандсанаар илүү эрэлт хэрэгцээг хангах боломжтой гэж судалгааны үндсэн дээр харагдаж байна.

Бидний хувьд Бид бас тусгай судалгааны үндсэн дээр оёмол ноолууран пальто дэлхийн зах зээлд №1 бүтээгдэхүүн болох боломж байна гэж үзсэн. 

Дэлхийн зах дээр томоохон брэндүүд ноолууран пальто хийдэг ч гэлээ дагнасан үйлдвэрлэл бол байхгүй, түүхий эд нь ч байхгүй. Манай компани нь Монгол нэрийн ноолуур буюу түүхий эдийнхээ бааз суурин дээр түшиглэн ийм брэнд гаргахаар шийдлээ.

- “Говь” дэлхийн зах зээлд улсаа төлөөлөн сурталчилж буй цөөхөн үйлдвэрлэгчийн нэг. Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа юу, Засгийн газрын зүгээс та бүхэнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг үү?

- Засгийн газрын зүгээс үндэсний үйлдвэрлэгчдэдээ бодлогын шинж чанартай дэмжлэг үзүүлж байдагт бид баяртай байдаг. 2011 онд Засгийн газар ноолуурын салбарт бонд гаргасан. Төгрөгийн бага хүүтэй урт хугацаатай зээлийг таван жилийн хугацаатайгаар олгож эхэлсэн. Мөн Чингис бонд, 888 төсөл гээд ойролцоогоор 300 тэрбум төгрөгийн зээлийг олгосон.

Засгийн газрын энэхүү зээл түүхий эд худалдаж авах, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийх маш том дэмжлэг болж байгаа юм. Бидний түүхий эдийн гол бэлтгэгчид болсон малчдад 313 сая долларын орлого малчдын гар дээр очиж байгаа бөгөөд нэмүү өртөг маш бага буюу 10 хувьд эцсийн бэлэн бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэж байгаа. Харин 90 хувь нь ердөө таван хувийн нэмүү өртөгтэйгээр түүхий эд хэлбэрээр экспортод гарч байна.

Ч.Гэрэл

Англи эхийг энд дарж уншина уу

For Enlish version please clicgk here

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин