Энэ сонгуулийн хамгийн сенсааци хүний нэгээр Батын Батбаатар тодорч байна. Чингэлтэй дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр намын анхан шатны байгууллагаас 100 хувийн саналаар Б.Батбаатар гарч ирсэн боловч ҮЗХ-ны сонгууль дээр АН-ын дарга З.Энхболд шууд унагасан гэх мэдээлэл тархаад байсан. Илтэд хууль бус үйлдлийг эсэргүүцэж олон жилийн амь амьдралаа намтай холбосон Б.Батбаатар намаасаа гарах өргөдлөө тэр өдрөө өгч байсан нь намынхаа даргыг эсэргүүцсэний илэрхийлэл байлаа. Ингээд Б.Батбаатар Баянгол дүүрэгт З.Энхболд, Д.Лүндаажанцан нарын тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн боловч АН-аас буюу намын дарга З.Энхболд СЕХ-нд шахалт үзүүлснээр бүртгэхээс татгалзуулж амжсан. Өөрөөр хэлбэл З.Энхболд Б.Батбаатараас “айсан”-даа нэр дэвшүүлэхгүй арга сэдсэн нь харагдсан. Нэг тойрогт хүчтэй өрсөлдөгч болж ирэх учраас ийн бэргэж хүчээр ч болов Б.Батбаатарыг унагахыг оролдсоор. Тэгсэн ч Б.Батбаатар гандан буурахгүйгээр 70 дугаар тойрог буюу 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороонд Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшихээр болсон. Б.Батбаатар өнөөдөр буюу СЕХ-ноос албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ ИЗНН-аас гардан авлаа. Энэ нь Б.Батбаатар, З.Энхболд нар нэг тойрогт өрсөлдөх нь хууль ёсоороо тодорхой болсон хэрэг. Өөрийн тойрогтоо дэвшүүлэхгүй гэж үзсэн З.Энхболдын хаширлал ийнхүү талаар болж, Б.Батбаатар эхний раунддаа яллаа. Нэр дэвших эрхээ авчихлаа. Одоо Б.Батбаатар, З.Энхболд нарын дараагийн раундыг харж байя даа.
Б.ДУЛМАА
Сэтгэгдэл байхгүй байна
сарсан багваахай наранд хатнаа.. гэж сонгуулийг харж байна даа