• Эхлэл
  • Ч.Энхболд сайд аа, энэ чинь шийдвэр чинь намд чинь оноо биш алдаа болно

Ч.Энхболд сайд аа, энэ чинь шийдвэр чинь намд чинь оноо биш алдаа болно

2016/06/10

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр нэгэн чухал шийдвэр гаргаснаа ард түмэнд дуулгав. Тэр нь“Эрдэнэс Тавантолгой”-н 323 ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр нь иргэдээс худалдаж авахаар шийдвэр гаргажээ. Тодруулбал, иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргаад байна. Харин үлдсэн 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байгаа гэх.

Энэхүү шийдвэрийг сонгуулийн өмнө гаргадаг нь хардалт төрүүлж байна. Төсөв нь алдагдах шахсан, данс нь улайсан төр гэнэт яагаад ард иргэдэдээ мөнгө тараах шийдвэрийг гаргав. Мэдээж сонгууль. Сонгуультай холбож ойлгохоос өөр аргагүй. АН сонгуулийн өмнө иргэдээсээ оноо авах ажиллагаа явуулж байна гэж ойлгохоос өөр арга алга.  Дээр нь тэтгэвэр тэтгэмж нэмэх шийдвэрийг Засгийн газар гаргаад байгаа. Мөн Япон руу 100 мянган ажилтан гаргана гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд дуулгасан. Энэ мэт АН иргэдээс оноо авах арга хэмжээнүүдийг авсаар байна.

Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн гэх мэдээллийг засгаас өгч байгаа. Өнөөдрийг хүртэл “Эрдэнэс Тавантолгой”-н ширхэг хувьцааны бодит үнэ тодорхой болоогүй, ширхэг ч хувьцаа нь биржээр дамжиж арилжаалагдаагүй байна.

Монголын хөрөнгийн бирж нь  Лондонгийн биржтэй түншлээд ч, Эрдэнэс Тавантолгойн IPO –гоо Лондонд гаргаж чадаагүй л ажил. Дээр нь НӨАТ-ыг иргэдэд буцаан олгох асуудал гацаанд орсон. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байгаа Засгийн газар хаанаасаа ч иргэн бүрт 300 мянган төгрөг гаргаж өгөх юм. Нөгөө ядарсан зовсон иргэд  үүнд нь итгээд сонгуультай давхцаад бөөн л бужигнаан үүсэх байх даа хөөрхий. Сонгууль дуусаад шинэ засаг, шинэ төр байгуулагдана. Аягүй бол АН-ын энэхүү шийдвэр сарниж, намдаа ч, иргэддээ ч гай болох вий дээ.

Эх сурвалж: WWW.JIGEE.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна