• Эхлэл
  • С.Эрдэнэ:Бид хариуцлага хүлээхэд бэлэн

С.Эрдэнэ:Бид хариуцлага хүлээхэд бэлэн

2016/06/10

Өнөөдөр УИХ-д нэр дэвшигч С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр:

-Хүн амын хөгжил нийгмийн салбарын нийт 5000 орчим албан хаагчид дөрвөн жил Монгол төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Гэтэл ажил үүргээ биелүүлж байгаа биднийг PR гүтгэлэг байнга дагалдаж ирсэн. Тийм учраас бид энд өнөөдөр хариуцлагатайгаар мэдээлэл тайлбар хийж байна.

Өнөөдрийг хүртэл нэг ч тодорхой баримтгүй, намайг С.Эрдэнэ гэдэг хувь  хүний хүвьд доромжлох нь хэрээс хэтэрч байна. Гол үүнийн тойроод ажлаа хийж яваа жирийн ажилчдын нэр хүндийг гутааж байна.

Сүүлийн нэг жил бид Монголын хяналт шалгалт хийдэг бүхий л байгууллагад нийгмийн даатгалын салбарын үйл ажиллагааг шалгуулсан. Мэргэжлийн хяналт, цагдаа, Үндэсний аудитын байгууллага, байгууллагын өөрийн дотоодын хяналт шалгалт гээд хяналт шалгалт хийж болох бүх газрын нэгдсэн дүн гарсан. Хүмүүсийн хэлээд байгаа шиг тийм харлуулсан гүтгэсэн дайрсан  зүйл байгаад тэр нь нотлогдох юм бол бид хариуцлага хүлээхэд бэлэн байна гэлээ.

НДЕГ-ын дарга Д.Мэндбаяр “Энэ хугацаанд шат дараалсан зургаан удаагийн хяналт шалгалт явуулсан. Үндэсний аудитын газар, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, аймаг, нийслэл дүүргийн хяналт, НДЕГ, ХАХНХЯ зэрэг байгууллагаас оршуулгын тэтгэмжтэй холбоотой асуудлаар шат дараатай шалгалт явуулсан. Ингээд нэгдүгээрт, 2006-2008 онд төрийн байгууллагын уялдаа холбоо сул байсан. Үүнээс болж мэдээллийг нэг сарын хоцрогдолтой солилцож байсан. Хоёрдугаарт, нас барсан гэх бүртгэлийг ар гэрийнхэн нь 1-2 сараар хугацаа алдаж бүртгүүлдэг. Үүнээс бол алдаа гарсан гэх дүгнэлт гарсан.

150-300 орчим хүний  тэтгэврийн мөнгийг нас барснаас хойш нэг сарын дараа данс руу нь шилжүүлсэн гэх тооцоог шалгалтаар гаргасан. Нас барсан гэдгийг нь мэдээд энэ мөнгөний 90 хувийг харилцах данснаас буцаан татсан.  Одоо 19 сая төгрөгийн асуудал шүүхийн шатанд явж байна.

Энд нэг зүйлийг дурдахад, Олон улсын нягтлан бодох бүртгэлээс зөвшөөрөгдөх алдааг нэрлэсэн байдаг. Бид сард 100 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр, жилд нэг их наяд тэтгэвэр тэтгэмжийг 360 гаруй мянган иргэнд олгодог. Ийм нөхцөлд дээрх алдааг зөвшөөрөгдөх хэмжээ хэмээн тооцдог гэлээ.

Мөн тэд

МХЕГ-аас 117 иргэнтэй холбоотой 260 сая төгрөг

Эрүүгийн цагдаагийн газраас 150 хүнтэй холбоотой 240 сая төгрөг

Үндэсний аудитын газраас 148 хүнтэй холбоотой 114 сая төгрөгийг нас барснаас хойш харилцах данс руу шилжүүлсэн хэргийг шалгасан. Гэхдээ бүртгэл хийлгэсний дараа нийгмийн даатгалын данс руу эргүүлэн татсан гэлээ.

Н.Золзаяа

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна