• Эхлэл
  • Д.Оюунхорол сайдын дүүгийн архийг зөөсөн залуу авто осолд орж амиа алдсан уу?

Д.Оюунхорол сайдын дүүгийн архийг зөөсөн залуу авто осолд орж амиа алдсан уу?

2016/06/10

Шийдлийн Засгийн газарт хамтарсан МАН-аас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Д.Оюунхоролын салбартаа хийсэн халаа, сэлгээ нь хэтэрч, шүүхийн хаалга татаад байгаа.

Тэгвэл энэ их хэл ам нь намжиж амжаагүй байхад дараагийнх нь дуулдаж эхэллээ.

Тодруулбал, тэрээр сайд болсныхоо дараа БОНХАЖЯ-ны харьяа Кувейтийн сангийн хөрөнгө оруулалттай газарт хамаатныхаа дүүг ажилд авсан байна.

Шинэ ажилд эгчийнхээ татаасаар томилогдсон нөгөө дүү нь ажил дээрээ сархад хүртэн албан тушаалынхаа найрыг хийсэн юм байх. Мөнөөх найр нь хавтгайрч нэг хүнийг архинд явуулсан байгаа юм. Гэтэл сайдын дүүд архи авахаар гарсан гэмгүй залуу авто машины осолд орон золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ хэргийг одоо хэр олон нийт мэдээгүй байгаа нь тухайн үед Оюунхорол сайд “нам дар” гэсэн лүндэн буулгасан байхыг үгүйсгэхгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Хэрэг явдал гарах үед талийгаач залуугийн аав нь нэлээд гомдолтой байгаагаа илэрхийлж байсан төдийгүй энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм билээ.

Эх сурвалж: Tovchoo.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна