• Эхлэл
  • М.Батлхагва: Хорих газар миний хоёрдахь гэр болсон

М.Батлхагва: Хорих газар миний хоёрдахь гэр болсон

2016/06/10

Цагдаагийн газрын тодорхойлолт авахаар хүсэлт гаргасан боловч шалтгаангүйгээр 10 хоног хүлээлгэсэн нь УИХ-ын Сонгуулийн 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвших эрхгүй болгосон хэмээн иргэн М.Батлхагва сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр өөрийг нь нэр дэвшихэд Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төв санаатайгаар саад болсон хэмээн үзэж байгаа аж. Мөн иргэн М.Батлхагва нь өмнө нь хэлс хэргээр ял эдэлж байжээ.

Иргэн М.Батлхагва “УИХ-ын 74 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээр зургаадугаар сарын 1-нд СЕХ-нд материалаа өгсөн. 2016 оны тавдугаар сарын 24-нд ялгүйд тооцуулах хүсэлт шүүхэд гаргасаны үндсэн дээр Шүүх хурал хийн н.Чойжилсүрэн прокурортой н.Алтанцэцэг шүүгч даргалж өмгөөлөгч н.Бумаюуш оролсон ба нарийн бичгийн дарга нь н.Болор нар оролцон намайг ялгүйд тооцсон юм. Ингээд би тавдугаар сарын 24-ноос хойш ял шийтгэлгүй болсон.

Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төв 12 хоног хүлээлгэж ялгүй гэсэн бичгийг өгсөн. Монгуулийн ерөнхий хороо бүх асуудлыг шийдээд бие даан нэр дэвшигчдийн нэрийг тодруулсан хойно буюу зургаадугаар сарын 6-нд цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл технологийн төвөөс ялгүй гэсэн бичгээ ав гэж өгсөн.

Гэвч бүх юм дууссан. Ингэж хүний олон хоногийн хөлс хөдөлмөрөөр тоглож байна. Энэ нь намайг Хятадуудтай тэмцэл хийдэг байсантай холбоотой нэр дэвшүүлсэнгүй гэж үзэж байна.

Би хэлс хэргээр хорих ял эдэлсэн. Би яагаад ял хэлс хэрэг эдлэв, нийгэм бохир болсон байна. Тиймээс би үүнтэй тэмцэхээр халаасандаа 50 төгрөггүй эх орныхоо төлөө явж байсан. Миний хийсэн зүйл олон бий ч хэвлэл мэдээллээр шоудаж байгаагүй.

Хятадуудтай тэмцдэг гэж намайг сонгуульд нэр дэвшүүлээгүй юм. Тэмцсэнийхээ төлөө цагдаагийн байгууллагат дуудагддаг. Би шоронд орхоос айхгүй. Хилс хэргээр 11 жил болж гарч ирсэн. “Хорих газар миний хоёрдахь гэр” болчихсон. Төр Монгол хүнийг ийм болгож байна” гэв.

Тэмцэл хийж буй иргэн, ТББ, хөдөлгөөнийхөнийг цагдаагийн байгуулагынхан үнэн үг хэлсэнийх нь төлөө хэрэгт холбогдуулан дууддаг тухай мэдээлсэн бөгөөд бие даан нэр дэвшихээр 1600 гарын үсэг цуглуулсан ч burtgel.mn дээрхтэй тулгахаар тал нь таарч байсан аж. 1600 гарын үсэгний 900 байсан ч 700 нь байхгүй байжээ. Үүнийг сонгуулийн луйвар хэмээн үзэж байгаа аж.

Тэрээр энэ жилийн сонгуулийн будлиан аль хэдийн эхэлсэн хэмээж цаашид болохгүй зүйлтэй тэмцэх болно гэдгээ хэллээ. 

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    зөв тэмц шударга үнэний төлөө яв
    2016 оны 06 сарын 13